Синди Кроуфорд: Загварын ертөнц намайг урласан
2017-01-24

Супермодель Синди Кроуфорд “Rhapsody” сэтгүүлийг чимэхээс гадна, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-“50 нас хүрэхээс айж байна” хэмээн өмнө нь ярьж байсан. Харин та энэ насан дээрээ нэгэнт иржээ.

 

 -Хэдэн жилийн өмнө 50 нас хүрнэ гэхээр сэтгэлээр их унадаг байлаа. Харин өнгөрсөн оноос энэ бүх бодол өөрчлөгдсөн. Би зүгээр л өөртөө итгэлтэй бас гэр бүлдээ сэтгэл хангалуун амьдарч байхад энэ нас хэд дээр ирсэн нь хамаагүй гэдгийг ойлгосон. Нас урагшлах тусам чи цоглог, сэргэлэн бас өөртэй итгэлтэй, хангалуун байх хэрэгтэй. Нас минь нэмэгдсэн ч би хэзээ ч сэтгэлээр унахгүй. Учир нь би залуу насаа гайхалтай өнгөрүүлсэн. Надад харамсах зүйл байхгүй. Үлдсэн амьдралаа жаргаж өнгөрүүлэхийг хүсч сууна.

 

-Энэхүү насыг хэрхэн дүгнэж байна?

 

-50 нас бол их эмэгтэйлэг бас хүчирхэг нас. 20 жилийн өмнө 50 нас их хол сонсогддог байжээ. Мэдэхгүй юм. 50 настай хүн загварын ертөнцөд ямар хуу зэрэглэлд байх бол гэх бодол намайг галзууруулах шахдаг байж.

 

-Та бол загварын ертөнцийн хатан хаан гэхэд болно. Загварын тайз бол таны амьдралтай салшгүй холбоотой байх?

 

-Би өдөр бүр дасгал хийдэг. Дасгал хийх үедээ өнгөрсөн үеэ боддог. Мэдээж хэрэг алдсан зүйл зөндөө бий. Гэхдээ өнгөрсөн үедээ би гайхалтай нэгэн байсан. Өмнөхөө бодвол одоо үед харьцангуй цөөхөн удаа загварын тайзан дээр байдаг. Хэдий тайзан дээр байнга гарахгүй ч зүрх сэтгэл минь үргэлж  өмнөх шигээ тайзан дээр салхи татуулан алхсаар байна. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө загвар өмсөгч болсон. Хожим нь загварын тайз миний бүх зүйл гэдгийг ойлгосон. Жирэмсэн болоод өндөр өсгийт өмсөх боломжгүй болоод гэртээ байх үедээ загварын шоу зэргийг үзээд л энэ бүхэн ямар чухал байсныг мэдсэн.

 

 

-Цаг хугацааг зогсоовол аль насан дээрээ очих байсан вэ?

 

-Мэдэхгүй юм аа. Өнгөрсөн цаг хугацаа бүхэн минь давтагдашгүй. Аль үед дэндүү жаргалтай байснаа санахгүй байна.

 

-Та хүү, охинтой. Загвар өмсөгчид биеийн галбираа өөрчлөгдөхөөс эмээж хүүхэд төрүүлэхээс татгалзаж, маш багаар хооллодог?

 

-Би дасгал сургуулилтын ачаар би энэ бүх муу дадлаас хол байсан. 1993 оноос хойш фитнессэр тууштай хичээллэж, илүүдэл жин зэргээс айхаа больсон. Хүүхэд ямар хөөрхөн гэдгийг ээж болсны дараа л сайн ойлгох байх. Хүүхдээс битгий татгалз. Учир нь чиний үргэлжлэл бол мөнгө, эрх мэдэл, карьер бус хүүхэд. Охид, бүсгүйчүүд энэ бүхнийг эрт мэдэх хэрэгтэй.

 

-Өнгөрсөн оны есдүгээр сард та өөрийн намтараараа ном гаргасан. Синди бол би ном олон ч орны бестселлерт дээгүүр бичигдэж байгаа. Мэдээж таньтай ярилцахын тулд энэхүү номыг уншиж, судлах шаардлага гарсан. Номыг уншиж дуусаад л таныг гэр бүлдээ ямар их хайртайг мэдсэн. Та хүүхдүүдийнхээ төлөө олон ч зураг авалт зэргээс татгалзсан гэсэн?

 

-Тиймээ. Гэр бүл минь өнөөгийн Синди Кроуфордыг бүтээсэн. Хэрвээ би ээж болоогүй байсан бол өнөөдөр ямар түвшинд явж буйгаа мэдэхгүй байлаа. Миний насны олон эмэгтэй хүүхэдгүй ганц бие байна. Каяаг гэдсэнд байхад олон сэтгүүлээс санал ирж байлаа. Би эход үзүүлээд Каяаг охин гэдгийг нь мэдээд л бүтэн жил зураг авалтад орохоос татгалзсан. Учир нь би эрүүл цовоо охинтой болохыг хүссэн. Преслиг хэдхэн сартай байхад би их зураг авалтад орохоор явдаг байлаа. Гэртээ ирэх үед хүү минь уйлчихсан, биеийнх нь аль нэг хэсэг гэмтчихсэн байдаг байсан.  Номоо бичиж байхдаа өөрийгөө магтахыг хүсээгүй. Зүгээр л загварын ертөнц ямар чадварлаг ээжийг бүтээснийг харуулахыг зорьсон. Намайг загварын ертөнц түлхсэн цаг би карьерээ өндөрлүүлэх болно.

 

-Ихэнх алдартнууд өөрийн зурагтай сонин, сэтгүүлийг цуглуулдаг. Таны хобби дунд миний дурьдсан зүйл бий юу?

 

-Мэдээж хэрэг. Зөвхөн миний зургийн авахын тулд 10-100 хүнтэй баг ажилладаг. Тэдний хөдөлмөрийг би хүндэтгэх мөн өөрийнхөө ажлыг хүндэтгэхийн тулд би сэтгүүлээ цуглуулдаг.

 

 

-Нэг төрлийн байрлал, төрхтэй зургаа авахуулдаг хүмүүс их бий. Таны зургууд давтагдашгүй байдаг. Та өмнө авахуулсан байрлал, төрх бүрээ санадаг гэж үү?

 

-Үгүй дээ. Энэ бол туслах болон сэтгүүлийн редакцийн хийх ажил. Тэд давтагдашгүй дугаар гаргахын хүсч буй бол миний шинэхэн өөрчлөлтийн тухай сайтар бодох хэрэгтэй.

 

-Загварын ертөнц танд юу сургасан вэ?

 

-Загварын ертөнц намайг бүтээсэн. Хэрхэн алхах, хэрхэн зөв хооллох, хэрхэн зөв хувцаслах гэх мэт. Загварын ертөнц намайг урласан.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин