Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 06 сарын 26-нд болно
2017-01-24

Гэрэл зургийг mpa.mn

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалан явуулж байна. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Уг тогтоолын төслийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцууллаа. Тэрбээр:

 

-Сонгуулийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 150 хоногийн өмнө зарлана. Мөн ээлжит сонгуулийг санал авахаас 65 өдрийг товлон зарлана” гэсэн байдаг. Тиймээс СЕХ ээлжит сонгуулийг зарлах, тов зарлах талаар УИХ-д энэ сарын 18-ны өдөр саналаа хүргүүлсэн гэлээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Тогтоолын төсөлд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны хоёрдугаар сарын 17-ноос эхлэн зарлан мөрдсүгэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны зургадугаар сарын  26-ны өдөр, гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын  10-11-ний өдөр явуулахаар товлон зарласугай” гэж дурджээ.

 

Байнгын хорооны  хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжсэн юм.  

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
тэр сар хүрэхгүй хугацааны дараа ерөнхилөгчид үзэх санаатай М.Энхболдын сууж байгаа зургийг хар даа. Нэг л ялагдсан шинжтэй уруу харагдаж байна даа
2017-01-24