”Энхийн өвөл-17 ” хамтарсан сургууль хийлээ
2017-01-24

 

Монгол Улсын Зэвсэгт хүчин анх удаа Номхон далай дахь АНУ-ын Тусгай ажиллагааны цэргийн командлалтай хамтарсан “Энхийн өвөл-17” энхийг дэмжих тусгай ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх сургуулийг зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаа 2017 оны 01 дүгээр сарын 23-нд Зэвсэгт хүчний 311 ангийн соёлын төвд зохион байгуулагдаж, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Женнифер Галт, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ж.Бадамбазар, Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч хурандаа Д.Дугаррагчаа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе дэд хурандаа Матив Кент, Цэргийн атташегийн албаны Гадаад хамтын ажиллагааны дарга хошууч Найтен Пүүлер, Цэргийн атташегийн албаны Тусгай ажиллагааны командлалын офицер дэд хурандаа Деван Шаннон болон Зэвсэгт хүчний 150, 330, 350 дугаар ангиудаас тус сургуульд оролцож буй цэргийн алба хаагчид оролцлоо.

 

 

Shuud.mn
Сонин хачин