Л.Гүндалай нарын гэрээс хулгай хийсэн этгээдийг баривчилжээ
2017-01-24

"Гачуурт" ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарын зургаан айлд хулгайч нэвтэрч их хэмжээний хохирол учруулсан тухай мэдээ гараад байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

 

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сар болон арванхоёрдугаар сард, мөн энэ сард Хан-Уул дүүргийн дөрөв, долоо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэдийн хувийн орон сууцнаас түүхийн ховор эд зүйл, үнэт эдлэл алдагджээ. Улмаар иргэдэд нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байна.  Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид шуурхай ажиллан илрүүлж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

 

Уг хэргийг Монгол Улсын иргэн 1977 онд төрсөн, эрэгтэй Х, БНСУ-ын иргэн 1971 онд төрсөн Б-тай урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Мөн хулгайд алдагдсан их хэмжээний үнэт эдлэл, түүхийн ховор эд зүйлийг сэжигтнүүдээс хураан авчээ. Эдгээр этгээд нь өөр хэд хэдэн айлаас хулгай хийхээр судалж байсан баримт шалгалтын явцад илэрсэн байна.  

 

Иймд иргэд өөрийн болон өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангах үүднээс хувийн нууц, эд хөрөнгөтэй холбоотой мэдээлэл, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн нийтийн хуудас, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй байх, гэрийнхээ хаалга цонхны бэхэлгээг сайжруулах, дохиолол, хамгаалалт байршуулах шаардлагатай.

 

Мөн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоод хариуцсан нутаг дэвсгэрийнхээ оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

  

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
YDUU HUMUUST ALDAH YM BAIHGUI, BAYN HUMUUS DOHIOLOL TAVICHIHAJ CHADDAGGUIEE.HAMGAALALTAND N TEGVEL NEG YDUU AJILTAI BOLOH YMDAA.
2017-01-25
bataa:
uu tedniig bariad yah ni ve dee. Gunbalai met chini ulsaas ter baitugaig hulgailsan bizdee hehe
2017-01-24
Зочин:
Гүндалай улсаас хулгай хийж авсан хөрөнгөө бусдад алдсан нь хохирол биш. Ядарсан хулгайчид өгсөн нь дээр
2017-01-24
Зочин:
Зайсанд эмх замбараагуй байдал бий болгож далимдуулж барилга барьж орчныг бохирдуулж хумуусийг байнга хульхидаж явсаны гор нь гарчээ
2017-01-24
Зочин:
ГҮНДАЛАЙ МИНЬ ХЭЛ АМ ХИЙГЭЭД ЯАХ ЮМ ВЭ . ЗҮГЭЭР Л ӨГӨӨД ЯВУУЛЧИХ. АХ ИЙМ ЮМАНД ХОТООХГҮЙ. ТЭГЭЭД Ч ГЭРЭЭС АВСАН ЮМ ЦААШАА БОЛСОН НЬ ДЭЭР.
2017-01-24