Майкл Жексоныг бусдын гарт амиа алдсан гэв
2017-01-25

Попын хаан гэгддэг дуучин Майкл Жексоны охин Парис Жексон “Rolling Stone”  сэтгүүлд ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Өдгөө 18 настай Парис ярилцлагынхаа эхэнд Аав минь бусдын гарт амиа алдсан” хэмээн мэдэгджээ.

 

Тэрбээр Хэвлэлийнхэн аавыг минь бага насны хүүхдийг хүчирхийлсэн, бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгадаг байсан. Энэ бүхний дараа аав минь олон удаа амиа хорлохыг хүсч бас оролдлого хийж байлаа. Аав өдөр бүр “Тэд намайг алах байх” гэж хэлдэг байсан” гэж хэлсэн байна.

 

Жексон 2009 оны зургаадугаар сарын 25-ны өдөр 50 насандаа таалал төгссөн юм.

 

Түүнийг нойрны эм, тайвшруулах эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан хэмээн албаныхан мэдээлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин