Оффшор данстай улс төрчдийн талаар мэдээлнэ
2017-01-26

 

Гадаад харилцааны яаманд

 

09.00 цагт Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн нээлтийн арга хэмжээ болно. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гаалт нар мэдээлэл хийнэ. Нээлтийн арга хэмжээний хүрээнд хоёр орны харилцааны 30 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болон Зохиолч Ж.Дашдаваагийн “Монгол, Америкийн харилцааны түүхийн мөрөөр бэдрэхүй” номын нээлт болно. Холбогдох утас : 99902091

 

ХУД-ийн ЗДТГ-ын хажууд

 

09.30 цагаас ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нураан, шинээр барьсан 160 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа болно. 325044

 

МҮХАҮТанхимд

 

10.00 цагт ШУТИС-ийн БУХСургууль хамтран тус Танхимын үзэсгэлэнгийн танхим, 507 тоот уулзалтын өрөөнд “ЖДБ ба МХХТ-ийн салбарын эдийн засаг, менежментийн асуудлууд” сэдэвт онол, практикийн хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ХХМТГ, ХХЗХ, МТҮП, Нийслэлийн ЖДҮГ, Старт-ап Монголиа, УБТЗ болон “ITZONE” ХХК, “Скайтал” ХХК, “Монгол контент” ХХК-ны төлөөллөөс гадна “DELL” брэндийн Ази, номхон далайн бүсийн сүлжээний бизнес хариуцсан менежер, ШУТИС, МУИС-ийн эрдэмтэн, докторууд илтгэл тавьж сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

 

АМГТГ-ын 1-р байран дээр

 

11.00 цагт Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийнэ. Утас 99160069

 

"Үндэсний мэдээллийн төв"-д

 

11:00 цагт Оффшор дансанд хамааралтай улс төрчдийн асуудлаар "Ард түмний онц түр зөвлөл" хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.


11:30 цагт Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.


12:00 цагт "Энхрий үрс халуун сэтгэл" НҮТББ-аас СХД 22-р хороо тахилтад баригдах Ард түмний эмнэлэгийн барилгын ажлын явцын талаар мөн төрийн өмчийн хорооноос ирсэн мэдэгдлийн талаар мэдээлнэ.

 

Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 цагт Залуу малчдыг дэмжих аяны хүрээнд тоглогдох “Увертюра” хамтлагийн “Монгол минь” тоглолт болон Морин спорт, залуу уяачдын холбооноос санаачилсан аяны талаар мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт  “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” төрийн бус байгааллагаас төрийн далбаа, төрийн дуулал алдаатай байгаа талаар “Төрийн дууллаа билэгдэн өргөе” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

13.00 цагт "Эрүүл эхээс эрүүл хүүхэд, эрүүл хүүхдээс эрүүл Монгол" уриатай “Гэрэлт Ирээдүй” төслийн баг мэдээлэл хийнэ. Холбогдох утас:99099808

Shuud.mn
Сонин хачин