Оффшор данстнуудаас УИХ хариуцлага асуух ёстой
2017-01-26

"Ард түмний онц түр зөвлөл" энэ сарын 18-нд байгуулагджээ. Тус зөвлөл оффшор данстай улстөрчдийг шалгуулан, хариуцлага тооцуулах зорилготой юм байна. Онц зөвлөлийн Ерөнхий зохицуулагчаар С.Батчулуун сонгогдон ажиллаж буй аж.

 

 

Тус зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн хурал хийж, улс төрийн намуудад хандан уриалга, Ерөнхийлөгчид шаардах бичиг хүргүүлж буй мэдэгдэв. Тэд улс төрийн намуудыг оффшор данстай улстөрчдийг шалгуулах шударга үйл хэрэгт нэгдэхийг уриалсан байна. Харин Ерөнхийлөгчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувиар энэ асуудалд анхаарлаа хандуулан, хууль хяналтын байгууллагад үүрэг чиглэл өгч, хяналт тавихыг шаарджээ. 

 

"Ард түмний онц түр зөвлөл"-ийн Ерөнхий зохицуулагчаар С.Батчулуун оффшор данстай гэх С.Баяр, С.Баярцогт, Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг нарыг УИХ-ын нэгдсэн чуулганд оролцуулж, оффшорын талаар асуулга явуулж, нээлттэй хэлэлцэхийг шаардана гэдгээ хэлж байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Эх орныхоо төлөө сэтгэл нийлж онц чухал үйлийг эхлүүлж байгаа та бүхэнд энгийн ард олон бид баяртай байна, энэ төр засгийн түшээд мэдсээр байж арга хэмжээ авдаггүй, улс орноо хөгжүүлэх, төр засгаа эрүүлжүүлэх талаар ямарч арга хэмжээ авдаггүй ард түмний төлөөлөл, төр, засгийн тэргүүн нарын үйл ажиллагааг зогсоож хариуцлага тооцох чухал үе ирээд байна , та бүхэнд амжилт хүсье, чин сэтгэлээсээ дэмжиж байна.
2017-01-27
111:
ene gadaadad nuusan mongiig ni eh orniihoo zam hargui, zezeglelg, utaa , suurguuli barihad zarzuulmaar b naa
2017-01-26
ард:
ард тумнийхээ хулгайд алдсан менгийг олж ирэхээр сэтгэл шулуудан нэгдэж чадсан та бухэнд баярлалаа амжилт бас дээр нь эрдэнэт 49 хувиа аваад ирээрэй
2017-01-26
kkkkk:
offshorchid diileh uu , mongoliin tor diileh uu ,-ard tumen harah bish, hariutslaga tootsoh ni zuutei
2017-01-26
зочин:
дэмжиж байна,хууль зөрчигчдийг монголын төр дийлэх эсэхийг ард түмэн харах цаг болсон
2017-01-26