Зүрхний нээлттэй мэс засал олон улсын түвшинд хүрлээ
2017-01-26

 

Улсын гуравугаар төв эмнэлэг нь зүрхний мэс зас заслын чиглэлээр Монгол улсын хэмжээнд лавлагаа тусламж үйлчилгээг  үзүүлдэг цорын ганц улсын эмнэлэг билээ. Тус эмнэлэгт сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 137301 үйлчлүүлэгчид зүрхний мэс заслын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо хийж, үүнээс 6643 өвчтөнг хэвтүүлэн эмчилснээс 3887 өвчтөнд зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд үүний 571 нь хүүхдийн зүрхний төрөлхийн болон олдмол гажигийн мэс засал эзэлж байна.Тус эмнэлэг 2016 онд зохиомол цусны эргэлттэй зүрхний нээлттэй мэс заслын тоог анх удаа 228 тохиолдолд хүргэлээ. Люксембургийн Их Гүнт Улсын засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Зүрх судасны төв, эх  нярайн эрүүл мэнд, цахим эрүүл мэндийн өргөжилт МОН005” төслийн хүрээнд тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасагт зүрхний мэс заслыг өдөрт 1 тохиолдол, жилдээ 250 мэс засал тогтвортой хийгдэх нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд зүрхний мэс заслын аюулгүй байдал,орчин нөхцөлийг сайжруулах, зүрхний мэс заслын шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, зүрхний мэс заслын үндэсний баг мэргэжилтнүүдэд Люксембургийн зүрхний төв болон бусад гадаадын институтуудын тусламжтай ажлын байран дээрх сургалт-мэс засалуудыг тогтмол зохион байгуулах, мэс заслын суулгац болон нэг удаагийн материалуудын хангалтыг сайжруулах зэрэг олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний зэрэгцээМонгол улсын засгийн газрын бодлого, Эрүүл мэнд, спортын яамны хөрөнгө оруулалтаар тус эмнэлэгт олон улсын түвшинд хүрсэн, бүрэн вакуумжсан зүрхний мэс заслын 2 өрөөг ашиглалтанд оруулсан нь зүрхний мэс заслын тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг хангахад ихээхэн ач холбогдолоо өгсөн юм. Мөн зүрхний нээлттэй мэс заслын тоо анх удаа ийнхүү 228 тохиолдолд хүрсэн явдалд гадаадын өндөр хөгжилтэй орны тухайлбал Люксембургийн Зүрхний төвийн интервеншнл кардиологийн институт, БНСУ-ын “Зүрхний сан”, Ионсей Северенсе эмнэлэг болон Сөүлийн Их сургуулийн эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын профессорын багуудийн үүрэг роль туйлын ач холбогдолтой байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын баг гадаадын дээрх институтуудын багтай хамтран жилдээ 5-6 удаагын ажлын байран дээрх хамтарсан мэс засал-сургалт зохион байгуулж, дадлагажихын зэрэгцээ, дээрх багуудтай хамтарч жил бүр 20-30 хүүхдэд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг үнэ төлбөргүй хийлгэх боломжоор ханган ажиллаж байна.

 

 

2016 онд хийгдсэн зүрхний нээлттэй мэс заслын 228 тохиолдлын 158 нь насанд хүрэгч, 70 нь 0-5 насны нярай, бага насны болон 18 хүртлэх насны хүүхдүүд байсан бөгөөд үүний 13 хүүхдийнхүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн бүх тохиолдлууд өмнө нь Монгол улсад хийх боломжгүй мэс заслууд байсан юм. Дээрх 13 хүүхдийн мэс засал эмчилгээ бүгд үнэ төлбөргүй хийгдсэн бөгөөд зардлын 75 хувийг Засгийн газрын тогтоолоор эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулиар зохицуулагдсан зүрхний өндөр өртөгтэй мэс заслын хөнгөлөлтөнд хамруулж, иргэний өөрөө төлбөх 25 орчим хувийг БНСУ-ын Рафаэль Олон Улсын ТББ-аас нийт 82.5 сая төгрөгийн эм, эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг хандивлан, 100 хувь үнэ төлбөргүй хийж өгсөн нь Монгол иргэн өөрийн эх орондоо өндөр чанартай зүрхний мэс заслын тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломжоор хангаж өгсөн явдал байлаа. Тус эмнэлгийн Зүрхний төвийн харъяа зүрх судасны мэс заслын тасаг нь зүрхний зохиомол эргэлттэй нээлттэй мэс заслын тоог ойрын 1-2 жилийн дотор  300 тохиолдолд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин