НИТХ-ын VII хуралдаан маргааш хуралдана
2017-01-26

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан маргааш 09:30 цагт нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Агаарын бохирдолыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэх юм.

 

Тус хуралдааныг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, “UBS” телевиз, “MNC” телевиз, “TV5” телевизүүд шууд дамжуулан үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин