А.Баярцэцэг: Холливудад Монгол гэж ”тамгалмаар” байна
2017-01-27

 

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болсон 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн  “Торго модель” агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг оролцсон. Тэрбээр шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон билээ. Ингээд мисс А.Баярцэцэгтэй цахимаар холбогдож, цөөн асуултад хариулт авлаа.

 

Байнга л шинийг эрэлхийлж явдаг дайчин бүсгүй хилийн чанадад ямар үйл хэрэг бүтээж явна вэ?

 

-Одоогоор Лос Анжелес хотод байна. Дэлхийн миссийн тэмцээнээ өндөрлөөд эндээ үлдэж киноны ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. Олон улсын 2-3 уран бүтээлийн дүрд шалгуулах ажил яригдаж байгаа. Гэхдээ баталгаажсаных нь дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл зүйтэй болов уу. Жүжигчнийхээ хувьд Холливудад Монгол гэдэг нэрийг гаргамаар байна. Үүний тулд өөрийгөө хөгжүүлэх, сурах болон судлах зүйлс маш их байгаа тул нэлээд завгүй л гүйж байна. Ойрын өдрүүдэд дүрийн шалгаруулалт, ажлын уулзалтуудад бэлдэж, ном уншиж, зохиолоо цээжилж өдрийг өнгөрөөж байгаа.

 

 

-Холливудын жүжигчин Стивен Сигалынд зочилжээ?

 

-Алдарт жүжигчин Стивен Сигалтай уулзаад маш их зөвлөгөө авсан. Дэлхийн Миссийн тэмцээнд орж байхад түүний гэргий Б.Эрдэнэтуяа эгч маань намайг олж харж, дэмжсэн юм байна лээ. Монгол хүн дэлхийн хаана ч байсан Монголоо гэх сэтгэл цээжинд нь үргэлж цохилдог гэдгийг би Б.Эрдэнэтуяа эгчээс харж бахархсан. Хэзээ нэгэн цагт би мөрөөдлөө биелүүлж чадвал, олон монгол залуус, уран бүтээлчдэд дэлхийд гарах, хөгжихөд нь гүүр болон туслах юмсан гэж хүсдэг. Гэхдээ өнөөдөр англи хэл гэдэг гайхуулах хэл биш хэрэгцээ, шаардлага болсон тул манайхан бүгд Англи хэлтэй болох хэрэгтэй байна

 

-Багын гэгээн хүсэлтэй, сониуч, шинийг эрэлхийлдэг хүүхэд байв уу?

 

-Бага байхдаа телевизийн өмнө суугаад Оскарын шагнал гардуулах ёслолыг үзээд л кино найруулагч болно, эсвэл сансрын нисгэгч болоод сансар огторгуйгаар аялах мөрөөдөлтэй байсан. Тэгэхээр уран бүтээлч байх, адал явдал илэрхийлэгч байх гэдэг миний төрөлхийн зан чанар юм болов уу. Царай төрхийн хувьд аавыгаа, зан чанарын хувьд ээжийгээ дуурайсан гэж боддог. Би математик, шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн сургалттай “Сант” дунд сургуульд 10 жил сурсан.  Тэнд маш зарчимч, чанга дэглэмтэй, хичээл ихтэй, олон цагаар суудаг байсан. Манай захирал сургуулийн гадаа хаалга түгжиж байгаад даалгавараа хийж дууссаныг нь нэг нэгээр нь явуулдаг байсан. Хичээлээр ийм их шахуулдаг байсны ачаар 10 жилээ төгсөхөд манай анги улсад элсэлтийн шалгалтын оноогоор нэгдүгээр байрт бичигдэж байж билээ. Элсэлтийн ерөнхий шалгалтаар ихэнх хүүхдүүд 800 оноо авч байсан. Ер нь олон жил ингэж хичэээллэсний ашиг гэвэл сууж сурсан, ачаалал даах чадвар сайжирсан. Хэр барагийн ачаалал хүнд санагдахаа больчихдог юм байна лээ.

 

-Тэтгэлэгт хамрагдан гадаадад мэргэжил эзэмшиж байсан. Хэрхэн тэтгэлэгт хамрагдсан түүх залууст сонирхолтой байгаа байх. Энэ талаар болон төгссөн сургууль, мэргэжлийнхээ талаар ярихгүй юу?

 

-Багаасаа жүжигчин хүн болно гэж бодож байсан ч дунд сургуулиа төгсөхөд тийм боломж олдоогүй. Тиймээс маркетингийн мэргэжлээр ШУТИС-ийн КТМС-д орсон. Ер нь амьдралд болох зүйл болдгоороо болдог гэдэгт би итгэдэг. Өнөөдөр жүжигчнээр ажиллаж байх үедээ таван жил маркетингаар сурсан үеэ эргэж харахдаа хэзээ ч харамсдаггүй. Сурсан мэдсэнээ одоо ч ашиглаж байна. Харин ч амьдралыг маань өөрчилсөн гайхалтай бэлэг, дурсамж, сургаалиар дүүрэн байсан. Хоёрдугаар дамжаанд байх үед Европын холбооны тэтгэлэг зарлагдаад Монголоос таван оюутан шалгарч Испанийн Мурсиагийн их сургуульд орж байлаа. Тэнд испани хэлтэй болж, олон орны найзуудтай нөхөрлөж, олон орноор явж бусдын соёл, сэтгэлгээнээс суралцаж, “нүд нээгдэж” байсан юм. XXI зуунд Монгол хүн дэлхийн хүн байх ёстой юм байна гэдэг бодлыг тэндээс олж авч байлаа.

 

 

-Дэлхийн миссийн тэмцээнд 120 миссээс 11-т шалгарч эх орныхоо амжилтыг шинэчилсэн.  Тэмцээнд оролцож байх үедээ титмийн зээн болох магадлалтай миссээр хэд хэдэн удаа нэрлэгдсэн шүү.

 

-Долоон тэрбум хүнийг төлөөлөхүйц сайхан бүсгүйг гоо сайхан, эрдэм мэдлэг, оюун ухаан, авхаалж самбаа, үйл хэргээр нь бүтэн нэг сарын туршид шалгаж уралдуулсан. Би хөх толботой Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Би цэнхэр гаригийн иргэн болж төрснөөрөө бахархдаг. Олон тэрбум хүн үздэг Дэлхийн миссийн тэмцээнд Монголынхоо сайхныг, гоо үзэсгэлэнг, хатан ухаан, эр зоригийг дэлхийд бахархуулахыг хамгийн ихээр хүсч байсан маань эв нэгдлийн хүчээр биеллээ олсон.

 

 

-Найзууд тань таныг сэтгэл сайтай, хөөрхөн аальтай, хөдөлмөрч дайчин бүсгүй гэдэг.

 

-Баярлалаа. Би л харин сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч найзуудаар хүрээлүүлсэн мэт санагддаг.

 

-Амьдралд шантрах үе цөөнгүй. Тийм үед та юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ?

 

-Хүний хийж байгаа ажил амьдралынх нь ихэнх хэсгийг эзэлдэг. Аз жаргалтай амьдрахын нэг нууц бол хийж байгаа ажилдаа дурлах. Хийж буй зүйлээ хайрладаг хүн түүнд хүрэх замдаа шантардаггүй. Энэ нь шантрах зүйл тохиолдохгүй гэсэн үг биш. Зорьсондоо хүрэхэд шантрах зүйл бишгүй дээ л тохиолдоно. Харин шантрах үе тохиолдох бүрийд хүрч амжаагүй мөрөөдлийн бараа урам болж, хүмүүсийн “чи чадахгүй” гэсэн унтраалт улам хүч оруулж, өдийг хүртэл өчнөөн зам туулж энд ирчихээд бууж өгөх гэж үү гэсэн бодол урагш түлхдэг.

 

-Таны хүсэл мөрөөдлийн тань талаар сонирхож болох уу?

 

-Энэ жил, өнгөрсөн жилийн Баярцэцэгээсээ илүү сайн хүн баймаар байна. Бие бялдар, зүрх сэтгэл, оюун санаа, мэргэжил чадварынхаа хувьд аль алинаар нь улам сайжирахаар зорилт тавин төлөвлөж ажиллаж байна. Ажлын хувьд олон улсын хэмжээний уран бүтээлүүдэд илүүтэйгээр ажиллахаар зорьж байна.

 

-Та ирээдүйд хэн байхыг хүсэж байна вэ?

 

-Би өглөө босоод хамгийн түрүүнд цахим шуудангаа шалгадаг. Орой унтахынхаа өмнө маргааш хийх зүйлээ төлөвлөөд унтана. 2017 онд эрт унтаж, эрт босдог өглөөний хүн болъё гэж зорьж байгаа. 22.00 цагт унтаад 06.00 цагт босдог болмоор байна. Өөрийгөө ялан дийлэх л ер нь хамгийн хэцүү юм шиг.

 

-Сошиалаар таныг гадаад найз залуутай гэж шуугиж байна. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ. Мөн гэр бүл төлөвлөлтийн талаар ярихгүй юу?

 

-Уучлаарай үүн дээр ямар нэгэн тайлбар хийхээс татгалзъя. Ойлгоорой. Энэ талаар ярихад дэндүү эрт байна.

 

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mongold tsus oirtolt bolood baigaaa ene bol mash Tom ayul Erdemted bvgd notolson bid bvgd tsusaa selbeh hergtei ter tusama
2017-02-10
Kk:
ene muulaad baigaa hvmvvs oorsdiigen Hench toohgvie archaagvie maluud baigaa daaa emegtei hvniig dord vzsen hodooniii hooson mantuunuud baiga daaa uhamsar dorooo hvmvvs muulaad baigaaa shvvdee emegteichvvdiiig deeshin gargahgvie gesen durakuud baigaaa Mash mundag bvsgvui shvvv amjilt Hvn muu heleh tusam doloon burhan shig gilalz
2017-02-10
Mongol khun:
Ataarhuu humuus hetsuu yumaa. Bitgii too minii duu
2017-02-09
Зочин:
30 bish 3-han saya undestentei ulsiin irgen gedgee oilgochood mongoliin toloo gevel unemshiltei
2017-02-09
zochin:
AMRAA AH CHINI ALI ERT TAMGALCHIHSANSHDEE. GEHDEE MINII DUU SAIN BAINA AA.AMJILT HUSIE.
2017-01-28
huurtsun garvee:
uuruu naad baliar yumnuudda tamgaluulchvaa amjilt gargaad iruul saihan huleej avnaa .yamarch amjilt gargasan mongol ohidoo buu daguulj ochooroi doo
2017-01-28
bid muulaagui ee:
Ugui ee minii doooo bodol sanaa yaria huuruu chin bishee ene bish shuu gol ni bie eruul mend setgetsee l bodooroi doo naaduul chin zavaan shhu
2017-01-28
Mereedel:
Mereedelgui huuhem bn. Shal managar
2017-01-28
Зочин:
Элий балай хүүхэн бас тамгалдаг айн. ХУЦ тэнэг эргүү Америкын дэвсгэр.
2017-01-27
Зочин:
арчаагаа алдсан малууд л хүн муулж суудаг байхдаа
2017-01-27
Зочин:
царай муутай эмс тэвэрдэг сигал ах эхнэр бүр эмээ болжээ
2017-01-27
Говь-Алтайн том хавтгай нүүрт:
Алтайн хавтгай хар нүүртнүүд чадахгүй ээ , гамбир царайлчихаад.
2017-01-27
za hutsaad bai:
HAR GAI MINI DUUGAI L NAANAA UURUU ZAVAAR .DALDAISAN YUMNII ARAAS MONGOL OHIDOO YAVUULHUU UHSENII CHINI DELHIIN HUN OOO HARIN MARKETINGEER BOL BOLJ BN DELHIID GARAAD IR DEMJII ZAHII NI MUSHGII EROOY KINO MINOHON BOL ZA ZAILAAA
2017-01-27
Зочин:
hollywooded mongol huuhnii dur gej medeej baihgui hujaagiin durd togloj mongolchuudiig doromjloh biz harhaas durak huuhen l baina dag
2017-01-27
Zochin:
Gadaadiin booviig huhuud baih durtai shaar ve
2017-01-27
Zail:
Estoi teneg mal!! Mulan cine hyatad huuhen mongol baataruudiig aldag bz Dee!! Erguu huuhen mine!! Hdhen undes tuuhee ulandaa gishgene archaagui!
2017-01-27
MONGOLSTAN:
MONGOLOO GEH SETGELTEI BAI
2017-01-27
Зочин:
Тэнэг мал.
2017-01-27
mongo hiigeeree:
Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! httpCash4Visits.comref.php?refId=344767 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт
2017-01-27
Зочин:
bagiin bish bagyn gej hed heluuleh gesen yum be ?!!!!
2017-01-27