Түймрээр 1000 байшин шатжээ
2017-01-27

 

Чилийн Санта Олга гэх хотноо ойн түймэр дэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг түймрийн улмаас хүний амь нас эрсдээгүй ч олон зуун байшин шатсан талаар албаныхан өгүүлэв. Түймрийн улмаас ойролцоогоор 1000 орчим байшин шатсан гэнэ.

 

Орон гэргүй болсон иргэдийг түр хорогдох байруудад хуваан байршуулсан байна. Мөн аврагчид аюултай бүс нутгуудад амьдарч буй иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Гал түймрээр 588 акр газар шатсан гэнэ. Засгийн газар уг асуудалтай холбогдуулан шуурхай хуралдааныг зохион байгуулж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин