З.Энхболд: Хэрүүлээ дотроо шийдэцгээе
2017-01-27

Гэрэл зургуудыг MPA.MN

 

АН-ын даргын сонгуулийн сунгаа 40 хоног үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийлээ. Энэ үеэр АН-ын дарга З.Энхболд “26 жил болж буй намд асуудал байгаа, шинэчлэл байнга явагдаж байгаа. Бид нэгдүгээр сарын 29-нд томоохон шинэчлэлийнхээ ард гарна. Үүгээр шинэчлэл дуусахгүй. 180 мянган гишүүнээсээ сонгогддог, тэдэндээ тайлангаа тавьдаг, хариуцлагатай АН Монгол Улсаа өөрчилж чадна. Өнөөдрийн тулгамдсан болон ирээдүйд гарч болох олон асуудлыг хүчтэй, гишүүдээсээ хамаардаг нам шийднэ. Шинэ даргаа бүгдээрээ дэмжиж, улам их амжилтад хүрэх ёстой. Энэ амжилтын нэг нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль байна. Дараагийнх нь 2020 оны сонгуулиад. Энэ бүхнийхээ ард аятайхан гарцгаая. Хэрүүл байдаг бол дотроо шийдэцгээе, битгий гадагшаа гаргацгаа. Би айж байсан. Нэр дэвшигчдээ таван тийшээ бутраад явчих вий гэж. Тэгээгүй, нэгтгээд ирсэнд баярлалаа” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

 

 

Харин нэр дэвшигч Н.Алтанхуяг “АН үргэлж анхдагч, шинэчлэгч байснаа нотлон харуулж, Монголын нийгэмд бас нэг шинэ соёлын үрийг тарилаа. Нэгдүгээр сарын 29-ны өдөр бол Монголын түүхэнд тэмдэглэгдэх шинэ эргэлтийн өдөр байх болно. Шударга ёоор цангасан, том хуйвалдааныг жигшсэн ард түмний ялалтын эхний өдөр байх ёстой. Нам дамнасан бүлэглэлийн дарангуйлагч, Энхболд нарын банк санхүү, хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллага дахь хуйвалдааны бүлэглэлээ ашиглаж, улаан цайм увайгүйгээр хийсэн тэдний үйлдэл үнэнд гүйцэгдэж байна. Тиймээс нэгдүгээр сарын 29 шинэ итгэл найдварын өдөр байх ёстой” гэв.

 

 

Нэр дэвшигч Д.Эрдэнэбат “Манай намын мянга,  мянган гишүүд энэ намыг сэргээсэй гэж хүсч байна. АН шинэчлэгдье гэвэл эхлээд эвлэлдэж, итгэлцэх хэрэгтэй. Итгэлцэл, эвлэлцэл байхгүй бол АН-ын шинэчлэл байхгүй. Ардчиллын үнэлэмжийг бууруулах үйл явц маш их идэвхжсэн. АН-ын алсын хараа үүн рүү чиглэх ёстой. Үүнийг хийхийн тулд тулхтай, нэгдсэн бодлоготой, ард түмний итгэлийг хүлээсэн нам болох ёстой” хэмээн хэлэв.

 

 

Харин нэр дэвшигч С.Эрдэнэ “АН фракцигүй нам болъё гэвэл Алтангадас гэх аалзны тороос салах ёстой. Энэ торыг задлахын төлөө тэмцэх ёстой. Нэгдүгээр сарын 29 бол АН фракцигүй, Алтангадасгүй өдөр болно” гэдгийг тодотгож байв.

 

Ийн Монгол орныг 40 хоногт тойрон, намынхаа шинэчлэлийг гишүүд дэмжигчдэдээ хүргэсэн нэр дэвшигчид дөрөө мулталлаа. Тэдний хэн нь АН-ыг удирдах нь энэ сарын 29-ны өдөр тодорхой болно.

 

 

 

 

 

В.Бат  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ERDENII BODLOGIIG DEMJIJ BNA. ALTANGADAS GEDEG LUUVIRIIN PRAGC . MANAI ARDCHILALIIG USTGAJ BAINA. ENE PRAGCAAS SAIHAN ZALUUS UHAMSRAARA GARAH HERGTEI .
2017-01-31
Зочин:
одоо бусад намуудд ч гэсэн ингээд хэдэн гишүүнтэй юм гэдгээ үнэнээрээ мэдээд зөв хүнээр намаа удирдуулах цаг нь болсон
2017-01-29
Зочин:
одоо бусад намуудд ч гэсэн ингээд хэдэн гишүүнтэй юм гэдгээ үнэнээрээ мэдээд зөв хүнээр намаа удирдуулах цаг нь болсон
2017-01-29
Зочин:
Altanxyuag ilvv
2017-01-28
Зочин:
Altanxyuag ilvv
2017-01-28
Зочин:
Алтахуяг хамаагуй дээр шоронгийн . хадаас Эрдэнэ бол би сонгохгуй
2017-01-28
Зочин:
Алтанхуяг нь аль талаар илуу бнадаа.Эрдэнэ гэдэг нехер юу ярьж бна, ухамсарын тувшин унэндээ еревдмеер юмаа. Ийм хун намын дарга болно гээд яаж байдаг!!!
2017-01-28
kkkk:
Элэг авч бас эмтэрмээр ч моньднууд болжээ дэ Ертөнцийн шившиг бас Монгол гэж бүх муу үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн хүнд гарууд болох Гвиней бисау Хойт Африкийн дүүрчихсэн Йемен тэй нэг хөнжилд ха ха ха үхэж хэвт АН
2017-01-28
unench:
Altanhuyag darga ni arai iluu shuu Demjij bnaa
2017-01-28
Hhh:
Erdenebatiig demjie
2017-01-28
Зочин:
Алтанхуяг нь дээрдээ Хүний хуучин дээлийн шинэ нь дээр Бутарсан ан ыг босгоод ирнэ Ямар чадахгүй гэх биш
2017-01-28
Зочин:
Алтаехуяг гарвал МАН тай ноцолдсоор байгаад намаа сульдаах юм байна шуу.
2017-01-28
Зочин:
erdene garahgui. khamgiin ikh luivar khiij bgaa ni shuu dee
2017-01-28
Зочин:
unen shuu. Erdene garwal evlerne gj gonjiin joo
2017-01-28
Зочин:
Batzandan
2017-01-27
Зочин:
erdenebat ni iluu huntei niitstei ni yum bnaa
2017-01-27
Zochin:
GANTUMUR GANTUMUR GANTUMUR AN II DARGA URAGSHAAA
2017-01-27
Сонгогч:
АН-д УИХ-ын гишүүн Бат зандан шиг дарга ус агаар шиг хэрэгтэй 5 андтай нийлж шинэчлэлийн төлөө ажиллаж ялалт ялалт авчирахыг хүсье. АМЖИЛТ
2017-01-27
1 л хүн байж болох юм:
Гантөмөрөөс бусад ни зүгээр цаашаа
2017-01-27
Зочин:
AN iig shonhor suiruulsen
2017-01-27
Зочин:
Erdene luivarchin l lavis bish shuu. Gantumur hamaagui deer
2017-01-27
санаа:
Насанбурмаа шиг цэвэр ялаад л гараад ирээч дээ. Яагаад ялсан, ялаагүйгээ үзээгүй байж зарим ялчихсан юм шиг зарим нь ялагдчихсан юм шиг өөрөөс нь болсон ч юм шиг өөрөөс нь болохгүй ч юм шиг зүйл яриад жагсаал цуглаан болоод л иргэдийн санаа сэтгэлийг энэ хэд ч бүтэхгүй нь дээ гэсэн байдалд аваачаад байгаа юм бэ. Та бүхний ийм орон гаран байдал хэнд хэрэгтэй юм бэ. Шүлсээ үсэргэн хэрэлдэх бие биеэ голгүй муулах арцалдахаар ардчилал болдог юм уу. Хайран байна шүү дээ
2017-01-27
Д.Нацагдорж:
С.Эрдэнэ АН-ЫН даргаар сонгогдох боломжтой.Энэ 5 хүн хамтран ажиллаж зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй байна
2017-01-27
Зочин:
erdene garahgui. khamgiin ikh luivar khiij bgaa ni shuu dee
gantumur batchimeg 2 l bish shuu:
Gantumur l bish bol busad ni yah vee
2017-01-27
Зочин:
Эрдэнэ дарга болбол Ан шууд тарна шүү Монголын ардчилал мөхнө дуусна
2017-01-27
нэргүй:
Алтангадас ч яахав тараад бутраад хүчгүй болсон.харин шонхоргүй АН-г байгуулахын төлөө сонголтоо хийх хэрэгтэй.энэ намыг сонгуулиар шонхорууд л дуусгасан.
2017-01-27
Зочин:
unen shuu. Erdene garwal evlerne gj gonjiin joo
ЗОЧИН:
ЭНЭ НАМ ЗҮГЭЭР ТАРСАН ДЭЭР. ХЭЗЭЭ Ч ШИНЭЧЛЭГДЭХГҮЙ.
2017-01-27
Зочин:
З.Энхболдыг намын даргын суудлаа орхихын өмнө нам аа эрүүл зөв хөгжлийн зам руу чиглүүлэх ажилд зүтгэх эсэхээс нь хэн байсан бэ гэдгийг харж болно.
2017-01-27