“Сүйрлийн цаг”-ийг урагшлуулжээ
2017-01-27

Эрдэмтэд “Сүйрлийн цаг”-ийг урагшлуулжээ. Энэ талаар “www.konbini.com” сайт мэдээллээ.

 

Сүйрлийн цагийг хагас минутаар урагшлуулж буйгаа мэдэгдлээ. 2017.1.26

 

АНУ-ын “Цөмийн эрдэмтдийн мэдээ” сэтгүүлийн хамт олон шөнө дунд болоход гурван минут дутуу байсан “Сүйрлийн цаг”-ийг 30 секунтээр урагшлуулсан болохоо олон улсад хандан мэдэгдлээ.

 

Ийнхүү “Сүйрлийн цаг”-ийг урагшлуулсан шалтгаанаа тэд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампийн мэдэгдэлтэй холбон тайлбарласан юм. Трамп дэлхийн цаг уурын өөрчлөлт болон байгаль экологийн асуудал, цөмийн зэвсгийн асуудалд ихээхэн ач холбогдол өгөхгүй байгаа учир “Сүйрлийн цаг”-ийг урагшлуулсан гэнэ.

 

Гэхдээ олон нийт “Сүйрлийн цаг”-ийн талаар төдийлөн сайн мэддэггүй.

 

“Doomsday Clock” буюу “Сүйрлийн цаг” гэж юу вэ?

 

Тус сэтгүүл 1947 онд цөмийн зэвсгийн аюулаас сэрэмжлүүлэх, олон нийтийг гэнэтийн аюул заналхийллээс хамгаалах зорилгоор уг “Сүйрлийн цаг”-ийг зохион бүтээжээ. Цагийн зүү шөнө дундад ойртох тусам дэлхийд ямар нэгэн томоохон хэмжээний хямрал эсвэл аюул болдог байна. “Сүйрлийн цаг”үнэн ярьдаг болохыг баталсан томоохон жишээнүүд бидний эргэн тойронд бий.

 

Гэхдээ эрдэмтдийн мэдэгдэж буйгаар сүүлийн 64 жил “Сүйрлийн цаг” шөнө дундад ингэтлээ ойртож байгаагүй гэнэ. Тиймээс 2017 онд хүн төрөлхтөн томоохон зүйлийн гэрч болох магадлал өндөр байгааг “Цөмийн эрдэмтдийн мэдээ” сэтгүүлийн редакц мэдээллээ. Хамгийн сүүлд1953 онд “Сүйрлийн цаг” шөнө дундад хоёр минутын ойр очиж байжээ.

 

“Сүйрлийн цаг” яагаад өөрчлөгддөг вэ. “Сүйрлийн цаг”  бидэнд хэрэгтэй юу гэх асуултад тус сэтгүүл:

 

Хойд ертөнц гэж бий. Тиймээс “Сүйрлийн цаг” байх ёстой. Энэ бүтээл бурхан эсвэл чөтгөрийн алиных нь хүсэл гэдгийг мэдэхгүй. Гэхдээ мөнхийн зүйл гэж үгүй. Тиймээс бид мөхөл эсвэл үхэл хэзээ ирэхийг мэдэж байх хэрэгтэй. Ганц л худал зүйл бол мөнх амьдрал гэж үгүй.

 

Цаг өөрчлөгдөхөд нөлөөлдөг хүчин зүйлс бол:

 

Цөмийн аюул
Цаг уурын өөрчлөлт
Аюулгүй байдал
Терроризм
Кибер халдлага. Хиймэл оюун ухаан эдгээр зүйлс нөлөөлдөг.

 

“Та бүхэн эргэн тойрноо хараач. Энэ бүхэн бидний ажил эсвэл гэрийн хаалганы ард байна. Тиймээс цагийг урагшлуулахыг хүссэн” хэмээн эрдэмтэд мэдэгджээ. “Сүйрлийн цаг” ажиллаж эхлээд хэдийнэ 70 жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон мянган хүн байгалийн бус бусдын нөлөөгөөр харамсалтайгаар амиа алдсан.

 

“Сүйрлийн цаг” үнэхээр зөв хэлдэг үү?” гэх асуултад хариулахаар доорх жишээг сонирхуулж байна.  “Сүйрлийн цаг” шөнө дундтай хамгийн ойртсон жилүүдэд юу болов.

 

1953 он

 

 

“Сүйрлийн цаг” шөнө дундтай хоёр минутаар дөхөв. Америкийн цөмийн зэвсгийн эрдэмтэд устөрөгчийн бөмбөг бүтээж дууссанаа зарлав.

 

1949 он

 

 

“Сүйрлийн цаг” шөнө дундтай гурван минутаар ойртов. ЗХУ түүхэндээ анх удаагаа цөмийн зэвсэг туршив.

 

1963 он

 

 

“Сүйрлийн цаг” шөнө дундтай 12 минутаар ойртсон байна.  1963 онд Франц, БНХАУ цөмийн зэвсэгтэй болсон. Мөн Вьетнамын дайн илүү ноцтой болж, олон мянган хүн амиа алдсан байна.

 

1970 онд олон улс цөмийн зэвсгээс татгалзах хамтарсан гэрээнд гарын үсэг зурсанаар “Сүйрлийн цаг”-ийг долоон минутаар хойшлуулсан байна.

 

1991 он

 

 

“Сүйрлийн цаг” шөнө дундтай 17 минутаар ойртсон байна. Гэхдээ эрдэмтэд хүйтэн дайн дууссантай холбогдуулан цагийн зүүг долоон минутаар ухраажээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ ямар учиртай эд вэ? Урагшлуулхаар сайн юм болоод байдгийм бол урагшлуулахгүй яасийм болдоо. Та httpCash4Visits.comref.php?refId=344121 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 доллар таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 доллар нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 доллар хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомт банк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт
2017-01-28
Зочин:
Мэдрэлүүд
2017-01-28
Зочин:
Утгагүй мэдээлэл байна
2017-01-27
Зочин:
Эдүгээ Сүйрлийн цаг-ийг Дэлхийн Шинэ шинжлэх ухааны Хүмүүнлэгийн технологиор ухраах түүхэн цаг үе иржээ... google монгол гэрийн аналоги төсөө бүтээх арга...
2017-01-27
зочин:
АНУ муу ёрыг зөгнөхөөр л тэнд аюул болдог. 2 ихэр барилга сүйрсэн кино хийж тэр нь биелсэн. Одоо цөмийн бөмбөгөөр муу ёрлов. Монголчууд билэгдэлтэй ард түмэн тул алзахгүй.
2017-01-27