Дүүргүүдийн эмнэлгийн ачаалал буурчээ
2017-01-27

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан амьсгалын замын цочмог халдвар эрс нэмэгдэж, нийслэлийн эмнэлгүүд өндөр ачаалалтай ажиллаж байсан нь саяхан. Тэгвэл энэ сарын 25-нд хийсэн тандалтын мэдээллээс үзвэл, амьсгалын замын цочмог халдварын тархалт 7,5 болтлоо буурч, эмнэлгүүдийн ачаалал тэр хэрээр багассан үзүүлэлт гараад байгаа.

 

 

 

Гэвч зарим цахим групп, сайн дурын холбооноос нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт ачаалал өндөр хэвээр, орны тоо хүрэлцэхгүйн улмаас өвчтөнүүд 2-3 хоног коридорт хүлээж байгаа гэх ташаа ойлголтыг олон нийтэд түгээх болсон. Нийслэлийн эрүүл мэндийн газраас эдгээр эмнэлгийн удирдлагуудтай холбогдож, албан ёсны тодруулга авснаа энд хүргэж байна.

 

 

Тухайлбал, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн “Манайх хүүхдийн 165 ортой. Өнөөдрийн байдлаар 120 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амьсгалын замын цочмог халдварын тархалт сүүлийн үед багасч, эмнэлгийн ачаалал нэлээд буурсан. Ханиад томууны дэгдэлт эрс нэмэгдсэн ид ачаалалтай үед хоногт 300 гаруй хүүхэд хүлээж авдаг байсан бол, сүүлийн 10 өдрийн байдлаар хоногт 45-60 хүүхэд хүлээн авч байна. Тиймээс эмнэлэгт нэмэлтээр ажиллуулж байсан эмч, сувилагчдаа эргүүлэн татаж, хэвийн горимоор ажиллаж байгаа” хэмээн албан ёсоор мэдэгдлээ.

 

 

Харин Баянзүрх эмнэлгийн ерөнхий эмч Л.Баярцэцэг “Сүүлийн 14 хоногийн байдлаар, ханиад томууны дэгдэлт эрс буурсан нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт болон хоног нэмж сунгасны үр дүн гэж үзэж байгаа. Манай эмнэлгийн хувьд хүүхдийн 130 ортой. Өнөөдрийн байдлаар, 120 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Хүлээн авах тасгаар хоногт 50-60 хүүхэд үйлчлүүлж байгаагаас 20-иод нь хэвтэн эмчлүүлдэг.

 

Нийслэлийн эрүүл мэндийн газраас манай дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэт төвлөрлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн ажлууд нь чухал ач холбогдолтой байлаа. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тус дүүргийн долоон хороо, Батлан хамгаалах, хууль сахиулагчдын эмнэлэгт таван хороог хуваарилж өгснөөр манай эмнэлгийн ачаалал эрс буурсан” гэж нөхцөл байдлын тухай мэдээлэл өгсөн юм гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.  

 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зун хичээллэдэг болгочихвол зүгээр юм биш үү кхх. Та httpCash4Visits.comref.php?refId=344121 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 доллар таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 доллар нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 доллар хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомт банк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт
2017-01-28
Зочин:
Сайн ажиллажээ.
2017-01-27
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2017-01-27