Хилийн боомтууд хэвийн ажиллаж эхэллээ
2017-01-30

Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 27-29-ны өдүүдэд амарсан. Энэ өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор ажиллаагүй.

 

Харин өнөөдрөөс хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлжээ.

 

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн дагуу бүх нийтээр амарч, тэмдэглэх баяр ёслолын үеэр хилийн боомтууд амардаг юм.


Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин