”Монгол тууль” 12 боть номын нээлт болно
2017-01-31

09.00 цагт: Дэлхийн банкнаас Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэстэй хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх төслийн Төлөвлөлтийн семинар Хангарди ордны 14 давхарт болно.


11.00 цагт ЮНЕСКО-ийн санхүүжилтээр хэрэгжсэн "Монгол туулийн уламжлалыг хадгалж хамгаалах, сэргээн амилуулах нь" төсөл болон "Монгол тууль" 12 боть номын нээлт болно. Арга хэмжээ БСШУСЯ-ны 111 тоот өрөөнд болно.


12.00 цагт: MN-мэдээллийн төвд  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ард түмний мэдэлд байх уу, Худалдаа хөгжлийн банкны мэдэлд байх уу” сэдвээр “Эрх чөлөө“ намаас мэдээлэл хийж “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой шинэ баримт дэлгэнэ.


12.30 цагт:  Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Бямбажавын “Түмэнтэйгээ” тоглолтын талаар MN-мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


13:00 цагт: ШУА, ООГХ-ийн Астропаркийн хурлын танхимд “Геофизикийн хайгуулын мэдээлэл боловсруулалтын асуудлууд” сэдвээр ЭШ-ний хурал, хэлэлцүүлэг болно.


13.30-16.30 цагт: НҮБ-ын байранд орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2013-2016 онд хэрэгжсэн төслийн үр дүн, туршлага, цаашдын төлөвлөгөөг танилцуулах семинар болно.


14:00-16:30 цагт:  БХБЯ-ы Барилгын Хөгжлийн Төвд "21 аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга нарын уулзалт семинар" болно.

Shuud.mn
Сонин хачин