Маргаашнаас улсын том эмнэлгүүд 20.00 цагт хүртэл ажиллана
2017-01-31

 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор маргаашнаас эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20.00 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэлээ.

 

Харин Гэмтэл согог судлалын үндэсний төв ирэх гуравдугаар сарын 1-нээс 20.00 цаг хүртэл ажиллах юм. Үүнтэй холбоотойгоор томоохон эмнэлгүүд хүний нөөцийнхөө судалгааг Эрүүл мэндийн яаманд ирүүлж буй бөгөөд нэг эмнэлэгт 6-15 эмч, сувилагч нэмж ажиллуулах шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ.  

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэртээ тэргүй жижүүр эмч бгаа биз дээ. Суботник сэтгэлгээтэй сайд
2017-03-26