Замын голоор хайс байрлууллаа
2017-01-31

 

2016 онд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр Их тойруугийн гудамж буюу “Баянбүрдийн зам”-д  зам тээврийн ослын улмаас 2 явган зорчигчийн амь нас хохирсон хэрэг бүртгэгдсэн байна. Дээрх замд автобусны буудал орчимд иргэд зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гардаггүйн улмаас зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байдаг тул тус хэлтэс  Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газартай хамтран Баянбүрдийн тойгоос зүүн тийш 150 м-т замын голоор хайс байрлуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

 

Энэ арга хэмжээтэй холбогдуулан явган зорчигчид дараах заалтуудыг анхаарах хэрэгтэй.

 

  • Явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;
  • Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх
  • Өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах

 

Эдгээр зөрчлүүдийг гаргахгүй, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөд оролцохыг иргэддээ сануулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэдэн жолооч нараа л мэрээд байх юм одоо энэ замбараагүй ЯВГАН зорчигч нарыг журманд оруулмаар байнаа сүүлийн үед зориуд машинд шүргүүлдэг хүмүүс гараад байна гэсэн шүү
2017-01-31