Трамп Ерөнхий прокуророо огцрууллаа
2017-01-31

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт исламын шашинтай долоон орны иргэдэд виз олгохоос татгалзсан билээ. Уг хоригт Ирак,  Иран, Ливи, Сомали, Судан, Йемен улс багтсан юм. Харин  иргэний дайн дэгдээд буй Сирийн иргэдэд тодорхойгүй хугацаагаар виз олгохоос татгалзсан зарлигт гарын  үсэг зурсан билээ. Трамп уг шийдвэрийг нь төрийн бүх байгууллагын ажилд даган биелүүлэхийг шаарджээ.

 

Тэгвэл өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаанд Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Сэлли Йейтсийг өчигдөр Ерөнхийлөгч Трамп ажлаас нь чөлөөлсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Сэлли Йейтс Трампийн дүрвэгчдийн эсрэг хэрэгжүүлж буй зарлигийг дагаж мөрдөхгүй байхыг албаныханд даалгасан байна. Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр Виржиния мужийн зүүн тойргийн прокурор Дана Боенте томилогджээ. Энэ талаар Цагаан ордон албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
muslimd huruugaan ogvol gariig chin avna
2018-08-30