9.2 сая ширхэг үнэт цаас арилжлаа
2017-01-31

 

2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 9,293,950 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцаа өсч, 11 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Хай би ойл” компани хамгийн өндөр буюу 15.00-иар өссөн бол “Женко тур бюро” 11.09%, “Улсын их дэлгүүр” 10.91%-иар тус тус өслөө. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай 150,000 ширхэг, 156 долоо хоногийн хугацаатай, 18.000%-ийн хүүтэй 2,790 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 950 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 14,142,085,131.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.    

   

Энэ өдөр MSE ALL индекс 840.91 нэгж болж 0.31%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,441,914,088,121.00  төгрөг боллоо. 

 

Арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

  

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 

Shuud.mn
Сонин хачин