Утааг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулжээ
2017-02-01

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БОАЖ-ын сайдаар ахлуулан байгуулсан.

 

 

Ажлын хэсэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагийн дарга нар багтсан юм. БОАЖЯ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ажлын хэсгийн ахлагч, сайд Д.Оюунхорол өнөөдөр Ерөнхий сайдад танилцууллаа.

 

Ажлын хэсэг “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж дууссан байна. Хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

Хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглож, агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурах юм.

 

Ажлын хэсэг цаашид агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологийг нийтэд танилцуулах “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг БЗД, СХД, Чингэлтэй дүүрэгт байгуулахаар судалж байна. Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулах хуулийн төслөөс гадна байгаль орчныг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх чиглэлээр үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, яамны цахим хуудсанд байршуулан нийтээс санал авч эхэлжээ.

 

Хоёрдугаар сарын нэгнээс гэр хорооллын нутаг дэвсгэрт “Агаарын бохирдлын хяналт” мониторинг явуулж, дугуй, ажилласан тос зэрэг хаягдал шатааж байгаа эсэхийг хянан, амьжиргааны түвшин доогуур айл өрхийн судалгааг нягтлах юм. Мөн зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, цахилгаан халаагуур, шөнийн тарифт тоолуур зэргийг худалдан авах айл өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг боловсруулж байна.

 

Үүний зэрэгцээ агаар, орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх талаар судалж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-02
daga:
ger horoololiin ard irgeded haluuguur u uur yu baidgiig 5 tolgoin huvitsaa gedeg ulgereesee tootsood taraachihaj bolno do 500.000 iin huvitsaa l bizde 2 u 3jild l hiine biz.huvitsaagui n zeelend orno biz
2017-02-01
БИО - ТҮЛШ хийдэг хэдхэн ХЭАА-г тордчихвол УТАА б:
Утаагүй зуухыг хийгээд тараачихсан. Одоо УТААГҮЙ түлшийг нь хийлгээч. БИО - ТҮЛШ хийдэг хэдхэн ХЭАА-г тордчихвол УТАА багасана шдэ
2017-02-01
bn:
tegeed yu tuleh yum be hulduj uheh yum aan
2017-02-01
хөтөлбөр зохиогч:
ХӨТӨЛБӨРӨӨ БАТЛУУЛЧИХЛАА,МӨНГӨТЭЙ БОЛЛОО,НААДМЫН ӨМНӨ ЯМАРЧ БАЙСАН УТААГҮЙ БОЛГОХОО БАТЛАН ТАНГАРГАЛЯА
2017-02-01