Гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл хорино
2017-02-01

Өнөөдрөөс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль мөрдөгдөж  эхэллээ. Өнгөрсөн оны сүүлчээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.  Өмнөх УИХ-аар баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ёсчлон батлаагүйгээс Засгийн газарт буцаасан билээ.  Шинэ Засгийн газар энэ  хуульд өөрчлөлт оруулан дахин  УИХ-д өргөн барьсан.

 

Засгийн газар мөрдөгдөж эхлээгүй өмнөх хуулийн  ерөнхий зарчим, урьдчилан сэргийлэх, төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах, иргэний хүлээж байгаа үүрэг, хариуцлага, төрийн байгууллагуудтай холбоотой асуудал, хамгаалах байр зэрэгт  өөрчлөлт оруулаагүй. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй  холбоотой хэсэгт өөрчлөлт оруулсан байлаа.  Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох асуудал нь эзэнгүй буюу хариуцлага хүлээхгүй байх, ял завших, хуулийн гадна үлдэх нөхцөл үүссэн байсан гэж хууль санаачлагач тайлбарлаж байсан. Тиймээс  учраас одоо үйлчилж байгаа хуулийнхаа ял шийтгэлийн бодлоготой уялдуулж өөрчлөлт  оруулжээ.  

 

Энэ хуулийн хэлэлцүүлгийн явцад өрхийн тэргүүн эхнэр, хүүхдэд чангахан үг хэлж болохгүй болох нь, монгол ахуйн хөрсөн дээр буугаагүй, Англи, Америк хэв маягийг хуулбарласан байна гэж шүүмжлэх эрхмүүд байсан. Тэр дундаа хөдөө орон нутагт  нөхрийг нь архидан согтуурч гэр бүлээ дарамталсан гээд хорьчихоор цаана нь  таван малтай, олон хүүхэдтэй эмэгтэйн амьдрал хүндрэх нь хэмээн халаглах гишүүд ч байсан.  Гэвч энэ хууль гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцохоор ял шийтгэлийг нь заалт бүрээр баталсан.   

 

Эдүгээ гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа болон байнга үйлдсэн этгээд хоёр  жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлнэ.  Мөн зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял авахаар хуульчилсан.  Харин анх удаа хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэ юм.  Мөн хохирогчийн гэр, ажлын байр луу ойртох зэрэг эрхийг нь хязгаарлах албадлагын арга хэмжээ авна. Хүчирхийлэгчийг албадан хөдөлмөр эрхлэхээс гадна  зан үйлд нь нөлөөлөх сургалтад баривчлагдсан хугацаанд нь хамруулах юм билээ.

 

Судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 80-аас дээш хувь нь буцаж эвлэрдэг байна. Хүчирхийлэл үйлдэгчийг хорьчихоор гэр бүлийн орлого байхгүй болж эсвээс торгох шийтгэл ногдуулахаар эргээд хохирогч давхар эдийн засгийн дарамтад ордог амьдрал дээр  тохиолддог ердийн  үзэгдэл. Иймээс хохирогчийг хамгаалах асуудлыг ч хуулиар зохицуулж өгсөн байна.  

 

Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг өрөнгө шаардсан ажлуудыг холбогдох яам  улсын болон орон нутгийн  төсөв,  донор байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын оролцоотой шийдэхээр яригдаж байсан.

 

Ямартай ч хууль батлагдах үед Түр хамгаалах байр найм байгаа гэж албаны хүн мэдээлж байсан. Цаашдаа Түр хамгаалах байрыг нутаг дэвсгэрийн нэгж бүр дээр  үе шаттай шийдэх юм билээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэ й тэмцэх хуулийн хүрээнд 20-иод журам дагаж мөрдөгдөхөөр яригдаж байсан.

 

Ямартай ч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ. Хөрсөн дээр хэр нийцсэн хууль батлагдсаныг хэрэгжилтийн явцад харуулах биз ээ.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
zgr l neg baidag hun:
zereg sev uusdeg uuneed uuden aaviiga uzen ydah aav gj hrah hndlga buurdag eej ni zvhon huuhdee buruutgan toirson huchirhiilel uusne
2020-11-12
zgr l neg baidag hun:
ger buliin huchirhiilel ta etsest ni ooroos bga huch chdaltai hund gar hurch setgel snaag hohiroodog uunees gdan huuhed biy mahbodooro hohirch yum bdoh chdvar buh l zuil buurdag zgr l t1 blno l gsen ug yum huchirhiilegch aav ni eejiig ni huchirhiilehed huuhded bga zerg
2020-11-12
zgr l neg baidag hun:
zereg sev uusdeg uuneed uuden aaviiga uzen ydah aav gj hrah hndlga buurdag eej ni zvhon huuhdee buruutgan toirson huchirhiilel uusne
Зочин:
Эхнэр нь өөр хүнтэй болчоод хөөж туусаар эцэст нь жоохон халамцуу ирэхэд нь өдөж хэрүүл хийж байгаад баривчлуулсан бдаг.ийм байж болохгүй биздэ
2020-02-06
zochin:
Мөнгөтэй болох арга http httpCash4Visits.comref.php?refId=345626 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-02-02
Zochin:
Hvvhed emegteichvvdiig burhan iweeg.
2017-02-02
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2017-02-01
Зочин:
шоронжуулсаар л байх нь дээ. шулам шиг хүүхнүүд өөрөө өдчихөөд цагдаад барьж өгөөд байх нь зөв юм уу?
2017-02-01
Зочин:
аймшиг
2017-02-01
Зочин:
шоронжуулсаар л байх юм байна даа
2017-02-01
kkkkkkkkkkkkkk:
nuguu hoshin shog garaad baidag ch bielelee olloo l doo . ha ha ha ha
2017-02-01
mb:
hiih yumaa olj yadsan uhernuud.. huchirhiilel yunaas bolj garaad baigaag zahiin huuhed ch helne.. erdoo l talh.. mungu.. arhi.. bi erchuudiig omoorch bna.. dotor ni adgiin shaar baigaag uguisgehgui.. deerees harj hucaj baihaar arhinii uildveruudee tsegtsel.. ajliin bairaa nem.. ajil hiij chaddagui mongol er hun haanaas ch haigaad olohgui shuu erhem ih hurliin uhernuudee
2017-02-01
Зочин:
гэр орон эхнэр хүүхэддээ агсан согтуу тавьж амгалан тайван байдлыг алдагдуулдаг хүмүүсийг шууд 2 жил шоронд хорь
2017-02-01
Зочин:
шоронжуулсаар л байх нь дээ. шулам шиг хүүхнүүд өөрөө өдчихөөд цагдаад барьж өгөөд байх нь зөв юм уу?
Зочин:
аймшиг
Зочин:
шоронжуулсаар л байх юм байна даа