ХОМ-ээ хоцроосон даргад сахилгын шийтгэл оноожээ
2017-02-01

 

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарын Хувийн ашиг сонирхол хөрөнгө, орлогын мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчилтэй гэх асуудлыг хянан шалгажээ.

 

Г.Отгонбаатар нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн их хэмжээний өөрчлөлтийн талаарх мэдээллийг хуулийн хугацаанаас 57 хоног хоцроож мэдүүлсэн нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг зөрчсөн, мөн өөрийн төрсөн дүүг томилохдоо “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлээгүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

 

Дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар хандсаны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хууль зөрчсөн буруутай этгээдэд сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Эх сурвалж.АТГ.мон

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ ХОМ гэгч нь авилга авч болох, еереер хэлбэл менге, тегрег тендертэй холбоотой албан тушаалтнуудад хамаармаар юм! Юм л бол ХОМ буруу егсен, хугацаа хоцроосон хумууст арга хэмжээ авлаа гэх, тэр нь дандаа жараахайнууд буюу багахан тушаалын хумуус л сонсонгдох юм! Яг унэн хэрэгтээ ХОМ-оо томчууд нуудаг нь нууц биш... Энэ асуудлаар жараахайнуудыг л ангуучлах бодлого явуулдаг юмшивдээ гэж........
2017-02-01
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-01