Хуульзүйн сайд агаар цэвэршүүлэгч бэлэглэлээ
2017-02-01

 

Эмнэлгүүдийн хүүхдийн тасагт шаардлагатай агаар цэвэршүүлэгчийг олон нийтийн дэмжлэг, хандиваар шийдвэрлэн өгч буй “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аяны санаачилагч, зохион байгуулагчдыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр хүлээн авч уулзлаа. 


Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шинэ санаачилга гаргасан шилдэг бүтээлийн уралдаан зарлахаар болсноо онцлов.  Мөн Монголын мянга мянган бяцхан үрсийн эрүүл энхийн төлөө хийж буй аяныг төрийн түшээ, эцэг хүний хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд хоёр ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ҮНДСЭН ХУУЛИЙН 14.2-Т ...... ЭРХЭЛСЭН АЖИЛ, АЛБАН ТУШААЛААР ЯЛГАВАРЛАЖ ҮЛ БОЛНО ГЭСЭН ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЦАГДААГИЙН ХУУЛИЙГ 2013 ОНД БАТЛАН 2014 ОНООЧ ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛСЭН ХУУЛИА ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭЭД ЯВЖ БАЙГА ХУУЛЬ ЗҮЙН САЫДГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ӨГЬЕ
2017-02-01