Засгийн газрын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийнэ
2017-02-01

 

Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар өнөөдөр 2017 онд Засгийн газрын үйл ажиллагаанд аудит хийх тухай ойлголтын захидал болон гүйцэтгэлийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүд, яамдын сайд нарт гардуулав.

 

Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар хэлэхдээ “Бид хуулийн дагуу олон улсын стандартад нийцүүлэн аудит хийнэ. Аудит хийх хуулиар олгогдсон хугацаанд  сахилга батад анхаарч, харилцан хүлээсэн үүргээ ухамсарлаж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

 

Аудитын байгууллага Засгийн газрын үйл ажиллагааны эхний хагас жилд:

 

-  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн гүйцэтгэл

-  Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын  төсөл, арга хэмжээнүүдийн биелэлт, үр дүн, үр ашиг

-  Засгийн газрын өрийн удирдлагын биелэлт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийхээр төлөвлөсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-01