Бейонсигийн хүүхдүүдийг Гага загалмайлж магадгүй
2017-02-02

 

Дуучин Бейонси өчигдөр инстаграм хуудсаараа дамжуулан жирэмсэн болсон тухайгаа фэнүүддээ мэдэгдсэн билээ. Тэрбээр хоёр ихэр тээж буй гэнэ. Гэхдээ тэрбээр хүүхдүүдийнхээ хүйсийг хэлэхээс татгалзсан юм.

 

Тэгвэл дуучин Лейди Гага твиттер хуудсаараа дамжуулан найздаа баяр хүргэсэн талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

Гага “Үнэхээр гайхалтай хонгор минь” хэмээн жиргэжээ. Мөн Бейонсигийн хүүхдүүдийг Гага загалмайлж магадгүй хэмээн хэвлэлүүд мэдээлэв. Гэхдээ энэхүү мэдээллийг хоёр тал батлаагүй юм.

 

 Дуучин хэд хэдэн уран бүтээлд хамтран ажиллаж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин