”Төрлийн” албыг халж, залуу мэргэжилтнийг дэмжинэ
2017-02-02

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад залуу боловсон хүчнийг татан оролцуулах зорилгоор ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжин гарав” салбарт зохион байгуулж байна.

 

Өмнө нь манай улсад 1940, 1975, 1986 онуудад Нийслэл хотын хэмжээнд залуусыг төрийн албаны ажлын байранд урьж байсан туршлага бий. Харин зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш төрийн албыг нээлттэй зарлаж байсангүй. Иймд зах зээлээс хойш анх удаа Улаанбаатар хотод төрийн албаны нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулагдаж буйгаар энэхүү арга хэмжээ онцлог гэдгийг албаны хүмүүс тайлбарлаж байна.

 

Орой 20.00 цаг хүртэл үргэлжлэх эл өдөрлөгт хагас өдрийн байдлааар 1000 гаруй залуу ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлэн бүртгүүлжээ. Бүртгэлийн системээс хянахад сонгон шалгаруулалтад оролцохоор 1978-1996 онд төрсөн залуус маш идэвхитэй бүртгүүлсэн. Тэд 1-2 гадаад хэлтэй, БНСУ, АНУ, Англи, ОХУ, БНХАУ-д хотын тээвэр, инновацийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн өндөр боловсролтой залуу боловсон хүчин буйг мэргэжилтнүүд хэлж байлаа.

 

ОХУ-д хотын инженер мэргэжил эзэмшсэн Г.Баяртүвшин гэх залуугаас нээлттэй өдөрлөгийн талаар сэтгэгдлийг нь сонсоход “Өнөөдөр өөрийн мэргэжлийн дагуу ажлын байр хайж байна. Нээлттэй ажлын байр учраас тавигдаж буй шаардлага боломжийн санагдлаа. Би сургуулиа 3.2 голч дүнтэй өнгөрсөн жил төгссөн. Миний сурацлсан мэргэжил маш эрэлттэй. Гэвч эдийн засаг хямралтай байгаа учраас эрэлт багассан шиг санагддаг. Төрийн албанд ажиллах сонирхолтой  байсан учраас боломжийг хүлээж байлаа. Өнөөдөр сайхан боломж тохиож буйд баяртай байна. Би цахимаар анкет бөглөлөө. Нийтийн тээврийн газартай уулзаж, зөвлөмж авлаа. Эхний шалгаруулалтад тэнцсэн хүмүүс утсаар мэдэгдэнэ гэсэн. Дараа нь төрийн албаны шалгалт өгнө. Түүнд тэнцсэн хүн дараагийн шат буюу ажлын ярилцлаганд орно. Ярилцлаганд шалгарсан нэг  хүн ажилтай болно. Сонгогдоно гэдэгтээ найдаж л байна” хэмээлээ.

 

 

Г.Баяртүвшинтэй адил хотын инженерийн чиглэлээр ажиллах сонирхолтой олон залуус сонгон шалгаруулалтад оролцож байлаа. Залуусын ихэнхи нь гадаадад сургууль төгссөн өндөр мэргэжилтэй залуу боловсон хүчин буй ажээ.

 

Энэ талаар НДЗТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Э.Дагиймаа “Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хотоор дагнасан мэргэжилтэн бэлтгэдэг болсон. Түүнд манай залуус суралцаад ирсэн байдаг. Тиймээс өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг ирж ажиллах урилгыг бид тавьж байна. Сүүлийн үеийн хүүхдүүд олон улсад мэргэжил эзэмшсэн, 1-2 гадаад хэл эзэмшсэн дэлхийн залуучууд болсон. Тийм учраас энэ залуусыг төрийн албанд авч, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах юм. Тухайлбал нийтийн тээврийн төсөл хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл маань Англи, Герман хэлээр явагдана. Тиймээс энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн залуусыг авч ажиллах бодлого барьж байгаа юм.

 

 

Нөгөөтэйгүүр Төрийн албанд залуучууд ажилд орох гэхээр танил тал, хамаатан садан, аль нэг намын хүнээр яриулах шаардлага байдаг гэж олон нийт ярьдаг. Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар төрийн албаны шалгалтандаа маш сайн дүн авсан бол танил тал хайх шаардлагагүй өөрийн ур чадвараар ажилд орох боломжийг олгож байна. Зарим хүмүүс төрийн албаыг “төрлийн алба” гэж ярих нь бий. Тйимээс Улаанбаатар хотын удирдлагууд үүнийг халж, залуус боловсон хүчнээр хүч сэлбэж хавар эхлэх шинэ бүтээн байгуулалтад залуусаа оролцуулах юм” хэмээн ярилаа.

 

 

Бүртгүүлсэн залуус дунд ирэх долоо хоногт сонгон шалгаруулалтыг явуулах аж. Харин сонгон шалгаруулалтад тэнцээгүй залуусыг нөөцөд бүртгэж, төрийн албаны шаардлага хангаагүй халагдсан ажилтны оронд автоматаар ажилд авах юм байна. Сонгон шалгаруулалтыг төрийн албаны зөвлөл хуулийн дагуу явуулах аж.

 

Нийтдээ Нийслэлийн 34 агентлаг, Нийслэлийн өмчит 40 үйлдвэрийн 22 ажлын байрыг нээлттэй зарлажээ. Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн хүрээнд зарлагдсан нарийн мэргэжлийн нэрлэвэл:

 

Хотын хөгжлийн инженерчлэл (Urban Development Engineering):

 

  • Авто замын барилгын инженер

 

  • Давхар, зам гүүрийн инженер

 

  • Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер

 

  • Барилгын инженер (LIRA-CAПP, MONOMAX-CAПP зэрэг барилгын тооцооны програм, AUTOCAD барилгын зургийн програм, MICROSOFT OFFICE програмыг эзэмшсэн)

 

  • Хот төлөвлөлтийн эдийн засагч

 

  • Хотын нийтийн тээврийн инженер (BRT)

 

  • Эко хороолол, орон сууцны инженер

 

  • Үерийн далан сувгийн инженер

 

  • Мэдээллийн технологийн инженер (System admin, Unix, Red Hut, сүлжээний manage төхөөрөмж, сүлжээ хамгааллын төхөөрөмж дээр ажиллах чадвар-тай. Java, My SQL програмчлалын хэлний мэдлэгтэй, кодчлох загвар (Demo) бэлдэх)

 

Олон нийтийн бодлого боловсруулалт (Public Administration):

 

  • Хотын менежментийн менежер

 

  • Үл хөдлөх хөрөнгийн менежмент

 

  • Инновацийн удирдлага

 

  • Гэрээ, эрхийн мэргэжилтэн (FIDIC сургалтын гэрчилгээтэй)

 

  • Төслийн удирдлага (Project Management Professional)

 

  • Хотын социологич

 

  • Хотын патентчин

 

  • Event management (Жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах)

 

Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт (Improvement of Urban Environment Policy):

 

  • Сэргээгдэх эрчим хүчний инженер

 

  • Хог хаягдлын дахин боловсруулалтын инженер

 

  • Дендерлогич

 

  • Ногоон байгууламжийн төлөвлөгч

 

  • Цэвэрлэх байгууламжийн технологич – инженер

 

  • Байгаль орчны эрсдлийн удирдлага

 

Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент (Fiscal Policy Management):

 

  • Хотын санхүүч

 

  • Хотын эдийн засагч

 

  • Олон улсын мэргэшсэн аудитор

 

  • Хотын инженер барилгын инженер, хотын санхүүч

 

Нийслэл хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай нарийн мэргэжлийг эзэмшсэн, эсхүл эдгээр мэргэжлээр магистрт суралцаж буй нийслэл хотын бүтээн байгуулалтад оролцох хүсэл эрмэлзэлтэй залуус Нийслэлийн албан ёсны цахим хуудас болох www.Ulaanbaatar.mn сайт руу нэвтэрч, “Нээлттэй ажлын байр” цонхыг дарж, цахим анкетыг бгөлхө юм Онлайн бүртгэл энэ өдрийн 20.00 цаг хүртэл нээлттэй байх юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Enend hen unemchih ium Neg nam ni garch ireed l halaad uursdiin humuusee, esvel naiz nuhud ah duusee ajild avna cht. Daajignaad baigaa ium uu haachaa ium
2017-02-03
Зочин:
Ийм жүжигт хэн итгэх вэ? МАН улс орны эдийн засгийг өөд нь татаж чадна гэж тооцож эрх авсан бол түүнийгээ л хий. Хямралын эсрэг, гадаад өрийн эсрэг авч байгаа “цорын ганц арга хэмжээ” нь энэ юм бол Засгийн газар чадваргүй нь дэндсэн байна. Уг нь албан тушаалын татвараа өөртөө биш улсдаа тушаавал зөвхөн хотод 60 тэрбум бэлэн байна. Хэрэв маш сайн хяналтын систем тогтоовол 3 их наядын үрэлгэн зардлыг хумих бололцоо байгааг ОУВС зөвлөснийг үл хэрэгсэн иргэдийнхээ халаасыг тэмтрээд тэр гурван тэрбумаараа сонгуульдах гэж байгаа бол наад зах нь ёс суртахуунгүй хэрэг мөн. Тиймээс МАН-д ганцхан зөвлөгөө өгье! Та нар битгий хуц.
2017-02-02
Зочин:
сда дандаа шоу Монголчууд үхээнц дорой нь тунаж үлдсэн гэдэг үнэн шүү
2017-02-02
zocin:
ene toriin alba szal hudlaa bizdee,heden sajiig oh mongogyi zaluus gaduur azilgyi baina,toriin albad czadbargyi,soelgyi bydyyleg hodoonii gemeer sonin har abgai nar hob yarij syydag uurtai goldyy uls,bi law gaihahgyi,iim bydyyleg zan haricaanii gazigtai ulsaa bygdiigni hooj mergziltei sain zaluusaa awah heregtei
2017-02-02
иргэн:
Худалч гарууд. Шоучид. Юу ч мэдэхгуй садангуудаа даргаар тавичихаад дор нь мундаг хуухдуудийг боолчлох санаатай л бна да
2017-02-02
Зочин:
Цэдэнбалын Ариунболор Су6Батболдын авгайн дүү, нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга болсон, Цэдэнбалын Ариунтуяа Монгол оношлогооны төв байгуулах том төслийг зампийруулсан юу ч мэдэхгүй хүүхэд, ажлаас нь улсад өчнөөн хохирол учруулсных нь төлөө халсан байсан ч Су Батболд Шогцэцэгт хэлээд буцаагаад тавиулсан. Энэ жагсаалтыг овог нэртэйгээр нь үргэлжлүүлж болно шүү
2017-02-02
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2017-02-02
Зочин:
Одоо шууд эхлээрэй! httpCash4Visits.comref.php?refId=344333 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Оролдоод үзээрэй. Маш амархан шүү хүмүүсээ!
2017-02-02
Зочин:
Одоо шууд эхлээрэй! httpCash4Visits.comref.php?refId=344333 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Оролдоод үзээрэй. Маш амархан шүү хүмүүсээ!
2017-02-02
Зочин:
Одоо шууд эхлээрэй! httpCash4Visits.comref.php?refId=344333 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Оролдоод үзээрэй. Маш амархан шүү хүмүүсээ!
2017-02-02
Зочин:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-02
зочин:
Шууд төрийн ажилд аваад юу сурахав. Эхлээд яма нэг дээр ажиллаж дадлагажих хэрэгтэй. Шууд дарга болбол хахууль авахыг л нэн тэргүүнд сурна. Дээр үед заавал аль нэг үйлдвэр аж ахуйн газарт ажиллуулж байгаад дэвшүүлдэг байсан юм. Ялангуяа инженер техникчид бол бүр слесарээс эхлэвэл сайн сурна даа. Тоног төхөөрөмжүүдээ оригоор нь хараагүй л төгсдөг юм шүү дээ.
2017-02-02