Согтуу 20 жолоочийг саатуулжээ
2017-02-02

Өнгөрсөн өдөр зам тээврийн ослын улмаас 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

 

Тухайлбал БГД-ийн нутаг Модны 2-н зүүн уулзварт амины T.Pruis маркийн автомашины жолооч М нь явгшан зорчигч 13 настай Х-г мөргөж гэмтээжээ.

 

Мөн замын цагдаагийн алба хаагчид  гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 20 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин