Чуулганы хуралдаан өндөрлөлөө
2017-02-02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр уртасгасан цагаар хуралдаж, 23.50 цагт өндөрлөв. Өнөөдөр ажлын цагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний аюулгүй байдлын талаар хаалттай асуудал орууулж хэлэлцүүлсэн бол Эрдэнэсийн сангийн хуулийг мөн хаалттай горимоор хэлэлцлээ.

 

Өнөөдөр 10 орчим асуудал хэлэлцсэнээс 6 хуулийн төслийг баталлаа. Маргааш чуулганы хуралдаан 10.00 цагт эхэлнэ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин