Эрхэм гишүүдийн кнопыг эзнээ таньдаг болгоё
2017-02-03

 

Аль ч парламентын үед амь бөхтэй байсаар ирсэн “кнопчид”-ын асуудал өнөөдөр хязгаараас давж, ил цагаандаа гарч байна. Уг нь монголчууд бусдын өмнөөс шийдвэр гаргах, нэгнийхээ юмыг зөвшөөрөлгүй авч хэрэглэхээс эмээдэг. Гэтэл төрийн түшээд ширээ дамжин кноп дараад явж байна. Өмнөх парламентын гишүүд үлгэр дууриалал үзүүлж чадаагүй ч  шинэ гишүүд тэднээс саарыг нь биш сайныг нь суралцмаар юм. Ядаж  хуралдаа цагтаа ирчихдэг, худал ярьдгаа больчих ёс зүйтэй баймаар. Төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн ажилчдаа хурууны хээгээр байтугай нүүрний хэлбэрээр нь таньж бүртгэдэг болоод удаж байна. Тэр ч бүү хэл 30 минутаас илүү цагаар хоцорвол бүтэн өдрийнх нь цалинг нь хасдаг. Харин манай гишүүд л парламент дамжих тусам өөрсдийгөө хамгаалахдаа илүү гаршиж байх шиг. Төр, хувийн байгууллагуудын ажил 08:30 цагт эхэлж байхад төрийн түшээдийнх 10:00 цагт эхэлдэг. Ингэхдээ 09:30 цагаас эхлэх байнгын хорооны хурал 10:00 цагт, 10:00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы хуралдаан 1-2 цагаар сунаж хойшлох энүүхэнд. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж чуулганы хуралдаан удирдахдаа гишүүдийг хүлээж аргаа барсандаа туслахуудад нь гишүүнээ авчрах үүрэг өгч, батлан даалгаж байхав. Эсвэл ирээгүй нэгнийхээ картыг шургуулж арайхийж ирц бүрдүүлчихээд идэж, уугаад, ширээ хэсч, гар утсаа маажаад суучихна. Зарим нь Төрийн ордон, чуулганы танхимд хөлчүү “давхиж”, хээвнэг  боорцог идэж, бохь зажилна. Сүүлдээ бусдынхаа кнопыг дарж хууль бөөнддөг боллоо. Энэ парламентын гишүүд ард түмнийхээ сонголтоор даажигнаад байна уу, эсвэл мэдлэг боловсрол нь дутаад байна уу. Олонх болсондоо эрдэж байгаа нь энэ үү.

 

Нэг гишүүний ард 40000 хүний эрх ашиг хөндөгддөг гэвэл гурван сая иргэний хувь заяаг 20-30 гишүүн дэнсэлж сууна гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, 40 гишүүний карт шургуулаад 10-20 гишүүн ээлжилж кноп дараад Монгол Улсын, Монголын ард түмний нийтээрээ дагаж мөрдөх хууль журмыг баталж байна. Ингэж халтуурдаж баталсан хуулийг харьяа байгууллагууд хэрэгжүүлэх гэж, иргэд дагаж мөрдөх гэж хамаг байдгаараа чардайна. Алдаж, ононо.

 

Эрхэм гишүүд эрхээ яаж хамгаалдгаа хоёр хо­но­гийн өмнө хан­галт­тай харуулсан.  Ерөн­хийлөгчийн санаачилсан төрийн өндөр албан тушаалтнуудыг хариуцлага алдвал эгүүлэн татдаг болгох хуулийг нийтээрээ эсэргүүцээд унагаж санаа нь амарсан. Ингэж хариуцлагаас зугтаж байгаа гишүүдийн ажлын арга барилыг өөрчлөхгүй бол болохгүй нь. Алийн болгон парламент дамжиж хариуцлагагүй байдлыг өөгшүүлэх вэ. Тиймээс эрхэм гишүүдийн ажилдаа ирдэг цагийг хурууны хээ, нүүрний хэлбэрээр бүртгэж, иргэдийн хувь заяаг дэнсэлдэг кнопыг эзнээ мэдэрч, таньдаг болгоё. Ингэхгүй бол сүүлдээ гишүүд ямар чухал хууль баталж буйгаа ч мэдэхээ болих нь. Өмнөөс нь хэн нэгэн шийдвэр гаргадаг байдал газар авлаа. Уршиг нь эргээд төрд итгэх итгэл, хүндлэл буурахад хүргэнэ. Сүүлдээ хөлсний кнопчинтой болохыг үгүйсгэхгүй. Үүнд хэвлэл мэдээллийнхэн ч чухал үүрэгтэй. УИХ телевизүүдэд нэгдсэн дүрс өгдөг байдлыг зогсооё. Тэгэхгүй бол ирсэн гишүүдээ ээлжилж зурагтаар гаргаж иргэдийг хуурч байна. Телевизүүдийг, зурагчдыг чуулганы  танхимд чөлөөтэй нэвтрүүлдэг болговол бүх зүйл тодроод ирнэ.  Гишүүд дээрх санал санаачлагыг дэмжиж ард түмэнд шударга гэдгээ харуулбал ямар вэ. Ирэх гурван жилийн хугацаанд УИХ-ын дарга кнопчидтой эвлэрч чадахгүй гэдгээ эртхэн зарлачихвал... Сонгогчид та бүхнийг харж байгаа гэдгийг мартаж болохгүй.

 

Харин өчигдөр сэтгүүлчид цөөнгүй гишүүнээс бусдын кноп дардаг асуудлыг хэрхэх талаар байр суурийг нь асуухад С.Чинзориг, М.Билигт, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Б.Пүрэв­дорж, Х.Болорчулуун нарын гишүүд кноп дардаг байдлыг буруутгаж, хурууны хээ мэдэрдэг төхөөрөмжтэй болох саналыг хэллээ. Энэ давалгааг бусад гишүүд үргэлжлүүлж ойрын хугацаанд ажил хэрэг болгоосой билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene estoi teneg hereg shuu ingej hulgaich tsarial gej ard tumen songoogui bizdee hariutslaga tootsoochee .alban baiguullaga hunee huruunii heegeer burtgej bolood baihad buhel buten neg ulsiin parlament huruunii hee tanih tohooromj tabij chadahgui bol bugdeeree ogtsor
2017-02-04
иргэн:
76 хулгайчийг эрхэм гишүүд гэж хүндэтгэх ёсгүй 76-гаас сайн л бол 50 хүн хуралдана10 гаоуй хүн хууль батлана ингэж даварч болохгүйээ,УИХ-д 31 гишүүн байхад л хангалттай тэд зөвхөн хууль л батлана,өөр юунд ч хамаагүйш дээодоо эд нар жижигхэн бай-гын жижүүрийг томилдог болсон ингэж болохгүй Монголд ийм парламент хэрэггүй.
2017-02-04
хулгайчидтай тэмцэгч:
76 бузар хулгайчдыг шийтгэх ёстой жирийн иргэд нэг адуу хулгайлахад шоронд орж байхад энэ 76 яахаараа ингэж дархалагдах ёстой вэ,сайныг сурдаггүй мууг нь сурдаг Оюундарь авгай,Учрал нарын нүдний булайгээ энэ хэдийг эргүүлэн татах хууль хэрэгтэй,хүний санал хулгайлагсдыг эрүүгийн хэрэгт татах ёстой шүү мэлгэр М.Энхболдоо,арван хэдэн хүн хууль баталж олон жил ард түмнийг доромжиллоо одоо болсоон хулгачдаа бушуу тонил хүний санал хулгайлагчид минь
2017-02-04
Bat:
Muu sain hoshingo duulagchid
2017-02-03
Зочин:
хурууны хээгээр л шийдэх хэрэгтэй .
2017-02-03
zochin:
Ene hunuudiig haraach ee tami ni ee
2017-02-03
Зочин:
Зөв зөв. Шаардлагатай бол ХУРУУГАА ТАСДААД бусаддаа үлдээчих нь биз хэ хэ хэ
2017-02-03
kh:
huruunii heegeer knop daragdaj baih ni zov shuu .
2017-02-03