“Холливууд”-ын Монгол охин
2017-02-03

Холливуудад кино компанитай хамтран ажиллаж буй анхны монгол охин Л.Нямжаргалын ажилласан телевизийн шоу өнөөдөр нээлтээ хийнэ. CBS сувгаар цацагдах уг шоуны  хөтлөгчөөр Bill Paxton, Justin Cornwel нар ажиллажээ.

 

 

Л.Нямжаргал нь “Колумбиа коллеж Холливууд” -д сурч байхдаа 30 орчим богино хэмжээний кино хийсэн бөгөөд, зураачаар нь ажилласан хоёр кино нь Каннын наадамд сонгогдож байжээ. Оюутны дадлагын ажил хийх шалгалтаа амжилттай өгч “Paramount pictures” компанид дадлага хийх байсан тэрбээр K.G.B films студийн найруулагч Россер Гүүдийн удирдлага дор олон багт ажиллаж байсан аж. Мөн "Сони пикчерс" кино компаний телевизийн цуврал нэвтрүүлгийн координатораар ажиллаж байжээ.

 

Түүнийн зорилго нь Монгол уран бүтээлчидтэйгээ хамтарч АНУ-д кино хийх гэнэ.

 

Сонирхуулахад Л.Нямжаргал ирэх гуравдугаар сарын 1- 5 ны өдрүүдэд АНУ-ын Чикаго хотод болох Дэлхийн Монгол Эмэгтэйчүүдийн Хоёрдугаар чуулга уулзалтын зочноор оролцох аж. Тус чуулган "Монгол Улсын хөгжлийн гарцыг хамтдаа гаргацгаая!" сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mash sain bn. Myndag bn. Mash ix saixan ireedui xuleej bgaa oxind tomoos tom amjilt xusie
2017-02-05
irgen:
ingeed sain saihan yavaa zaluus olon boloosoi,,,zaaval gadaad bish mongoldooch mundag baij bolno gedgiig bas sanaarai zaluus mini,
2017-02-04
zochin:
teneg min ymar zagvar umsugch miss bish tsarai ymar hamaatai ym hurun daruuham mundag ohin l bn miiss huselbaatariin ohin bayrmaag tegej helsen bol taarah ug bn
2017-02-04
zocin:
mundag gej helehees yahav amjilt
2017-02-04
uргэн:
Хүний газар залуу.хүний эрч хүч тууштай хөдөлмөрч эх орныхоо нэрийг сайн сайхнаар.гаргаж яваа залуусаа дэмжиж урамийн үгийг хэлж сурмаар байх юм.
2017-02-03
Зочин:
баяр хүргэе
2017-02-03
зочин:
Хүний нутагт эх орон эцэг эхийнхээ нэрийг дуурсган,охин охидын мөрөөдөл хүрэх замыг улам гэрэлтүүлэхийг хүсэн ерөөе
2017-02-03
Царайлаг бүсгүй:
царай тийм ч гоё биш юм байна.
2017-02-03
zochin:
teneg min ymar zagvar umsugch miss bish tsarai ymar hamaatai ym hurun daruuham mundag ohin l bn miiss huselbaatariin ohin bayrmaag tegej helsen bol taarah ug bn
Zochin:
Dan erchuudiin dund gantshan Mongol ohin baih yum !
2017-02-03