Кайли Миноуг сүйгээ цуцалжээ
2017-02-05

 

Поп дуучин Кайли Миноуг өнгөрсөн 2015 оны зунаас Жошуа Сассе гэх залуутай уулзах болсон билээ. Хос өнгөрсөн оны гуравдугаар сард сүй тавьцгааж, энэ оны дундуур хуримаа хийхээр төлөвлөж буйгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

 

Өнгөрсөн долоо хоногт Жошуаг сүйт бүсгүйгээ хуурсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байсан юм. Өдгөө 29 настай Жошуа нэгэн жүжигчин бүсгүйтэй нэр холбогджээ.

 

Тэгвэл Кайли сүйгээ цуцалсан талаар “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр инстаграм, твиттертээ сүйт залуугаа дагахаа больж, олон нийтийн газраар явж байхдаа сүйн бөгжөө зүүхээ больжээ.  

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яахаараа чамтай адил байдгийн чавганцаа
2017-02-06
Одгэрэл:
50 гарсан чавганц л биз дээ надтай адил 1967on
2017-02-05