Улаанбаатар
Дасгал хийхгүйгээр гэдэсгүй болох арга
2017-2-6

Америкийн “www.wikihow.com” сайт дасгал хийхгүйгээр гэдэсгүй болох аргаас нийтэлжээ.

 

 Зөвлөгөө №1

 

 

Эмэгтэйчүүдийн ихэнх нь хэвлий хэсгээрээ таргалалттай байдаг. Та сарын дотор бэлхүүсээрээ гайхалтай турах боломжтой. Учир нь хэвлий хэсгийн арьс сул байдаг бөгөөд ямар ч дасгал хийсэн үр дүнтэй болдог байна. Эхний ээлжинд та гэдсэнд хуримтлагдсан бүхнээ гаргаж, шингэн сайн уух хэрэгтэй.  Өтгөнөө гаргасны дараа таны бэлхүүс хэдэн см-ээр багасах болно. Мөн таны арьс гэрэлтэж, ходоодны үйл ажиллагаа сэргэнэ.

 

Зөвлөгөө №2

 

 

Тураах эм, наалт ямар ч үр дүнгүй. Тиймээс та эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэггүй. Дасгал хийхийг хүсэхгүй байгаа бол орой 18.00 цагаас хойш дандаа эрүүл хүнсээр хоолло. Мөн гадуур гарахдаа хэвлий хэсгээ барьсан хувцас өмс. Хэсэгхэн хугацааны дараа та үр дүнг нь харна.

 

Зөвлөгөө №3

 

 

Хүйтэн ус уухад өтгөн гадагшилдаг. Мөн хүйтэн усаар гэдсээ арчихад гэдэсний булчин чангардаг байна.

 

Зөвлөгөө №4

 

 

Хамраараа гүнзгий амьсгаа авч, гэдсээ агаараар дүүргээд амаараа гаргах дасгалыг өглөө болон өдрийн цайныхаа цагаар хийж заншаарай. Энэхүү дасгал хоолны дуршлыг бууруулдаг болохыг эрдэмтэд хэдийнэ баталсан. Та нэг хийхдээ 10-15 удаа хийхэд хангалттай.

 

 Зөвлөгөө №5

 

 

Алхахдаа доошоо харж явдаг хүний гэдэс унжсан байдаг. Тиймээс та мөрөө цэх болгоод гэдсээ татаж бай. Мөр цэх байхад гэдэсний булчин өөрийн эрхгүй чангардаг байна. Хэдий энэ арга тураахгүй ч таны өөг гайхалтай далдлах болно. 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин