Трамп хилийн ажилчдыг анхааралтай байхыг уриалав
2017-02-06

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Тэргүүн хатагтай Меланиа Трамп нар өчигдөр Флорида гала хүндэтгэлийн арга хэмжээнд оролцжээ.

 

Ерөнхийлөгч арга хэмжээний эхэнд хилийн хамгаалалтын ажилчдыг “илүү анхааралтай ажиллах хэрэгтэй” хэмээн уриалсан байна.  “Та бүхний хичээнгүй, шударга ажиллах эсэх нь АНУ-ын аюулгүй байдал алдагдах эсэхтэй шууд холбоотой” хэмээн Ерөнхийлөгч мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.

 

Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө исламын шашинтай Иран, Сири, Ирак, Ливи, Йемен, Йордан, Сомали, Судан улсын иргэдэд тодорхойгүй хугацаанд виз олгохоос татгалзсан билээ.

 

Эдгээр улсуудад террорист бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “террористууд энгийн иргэний дүр хувилан АНУ-ыг заналхийлэх магадлалтай” хэмээн Трамп сэрэмжлэн хориг тавьсан билээ.

 

Трампийн исламын шашинтнуудад виз олгохоос татгалзсан шийдвэрээс болж олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсаар байгаа юм. Трамп “Та бүхэн яаж ч тэмцсэн бай би бодлоо өөрчлөхгүй” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Нийтэлсэн Б.Дэлгэрцэцэгт:
Би өөрийг чинь мэргэжлийн сэтгүүлч гэж ойлголоо.Нийтлэл тавьж байгаа юм бол сэтгүүлзүй,албан бичгийн хэллэгээр ажилчин биш ажилтан гэж бичих утга зохиолын хэлзүйн А үсгийг яагаад мэддэгүй юмбэ?
2017-02-06