Меланиа Цагаан ордон руу нүүхээ хойшлуулжээ
2017-02-06

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн гэргий, “Тэргүүн хатагтай Меланиа Трамп ирэх тавдугаар сар хүртэл Цагаан ордон руу нүүж очихгүй” хэмээн мэдэгдсэн билээ. Учир нь Трампийн хүү Нью Йорк хотноо суралцаж буй бөгөөд хүүгийнхээ хичээлийг тасалдуулахгүйн үүднээс Меланиа Вашингтон хотноо нүүхээ түр хойшлуулсан юм. “Меланиа ирэх тавдугаар сарын эхний долоо хоногт Цагаан ордон руу нүүж ирнэ” хэмээн албаныхан мэдээлсэн удаатай.

 

Тэгвэл  Меланиа тодорхойгүй хугацаагаар Цагаан ордон руу нүүхээ хойшлуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Ямар  шалтгааны улмаас Тэргүүн хатагтай Цагаан ордон руу нүүхээ хойшлуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч Трамп, Меланиа нарын харилцаа таагүй байгаа гэнэ. Трамп албан ёсоор тангарагаа өргөснөөс хойш Меланиа Цагаан ордонд хоёрхон удаа хоножээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
guest:
fake news....
2017-02-06
Зочин:
Хөөрхий энэ эмэгтэй ер нь аз жаргалгүй, гунигтай байдаг бололтой. Трамп ч тэдний хүүхдүүд Меланиг хүн биш зүгээр л тэрбумтны эд хогшил мэтээр хардаг гэж бичдэг юм билээ.
2017-02-06
Зочин:
Үтэр их хөрөнгөө хаяад нүүх ч амаргүй байхаа. Тэгээд ч эзгүй тэр ордонд уйтгартай байх.
2017-02-06