А.Зул шинэ рекорд тогтоолоо
2017-02-06

 

Өвлийн Универсиад Алмата 2017 наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож байна. Цанын баг тамирчид холимог багийн төрөлд уралдлаа. Энэ төрөлд оролцож байгаа тамирчдыг хоёр гараанд уралдуулж, нэгдүгээр гараанд гарсан Б.Амарсанаа, А.Энхтуул нар 14:19.26 амжилтаар XII байр, хоёрдугаар гараанд уралдсан Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар гараандаа шилдэгт шалгаран дахин уралдаж 22:52.09 амжилтаар XII байр эзэлсэн байна. Тэшүүрийн тамирчин А.Зул 1000м-ийн зайд 34 орны тамирчидтай хурд хүчээ сорин уралдаж, 1:27.26 секунд гүйж 29 дүгээр байранд шалгарлаа.

 

Энэ тэмцээний хувьд Алматагийн цаг агаарын байдал тамирчдын амжилтад  их нөлөөлж байгаа талаар мэдээлжээ. Тэмцээний уулын бүст маш их цас манан бууж байгаа нь тамирчидад хүнд сорилт болж байгаа юм байна.Тухайлбал эмэгтэйчүүдийн 500, 1000 метрийн эмэгтэйчүүдийн гараан дээр цас орж манан татсанаас тамирчид бие биенээ харах зай хумигдаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. 

 

 

Дэлхийн Оюутны энэхүү Өвлийн Универсиадын эмэгтэй 500м х 2 удаагийн зайн нийлбэр оноогоор нийт 39 тамирчин уралдсанаас ОУХМ А.Зул 85,481 оноогоор 29-р байр эзэлж, Монгол Улсын Насанд хүрэгчдийн рекорд амжилтийг шинэчлэн тогтоолоо.

 

Эрэгтэй 500м х 2 удаагийн зайн нийлбэр оноогоор нийт 37 тамирчин уралдсанаас ОУХМ Я.Зоригтбаатар 75,39 оноогоор 27-аар байр, СМ Б.Тулга 78,89 оноогоор 34-р байр, ОУХМ М.Мөнх-Од 80,43 оноогоор 37-р байр эзэллээ. ОУХМ Я.Зоригтбаатар энэ зайн нийлбэр оноогоор Монгол Улсын Насанд хүрэгчдийн рекорд амжилтийг шинэчлэн тогтоолоо.

 

Өвлийн Универсиад Алмата 2017 үргэлжилж байна.

 

 

П.БАЯР

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАНАЙХАН АМЖИЛТТАЙ ГЭДЭГ ҮГЭЭ ОДОО БОЛИВОЛ ЯАСЫН
2017-02-07
Ачу:
Баяр хүргэе.Амьжилтаа улам ахиулаарай.
2017-02-06