1.3 тэрбум төгрөгийн татварын дэмжлэг эдэлнэ
2017-02-06

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулиар хүнсний үйлдвэрлэл, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материал болон газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нэг жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүдийн албан татварыг нэг хувиар тооцож авах юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 10 хувиар тооцдог бөгөөд дээрх салбаруудын татварыг хөнгөлснөөр импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжинө хэмээн Засгийн газар үзсэн байна.

 

ТЕГ-ын дарга Л.Зориг “Дээрх дөрвөн салбарт импортын бүтээгдэхүүн ихээр орж ирдэг. Тухайлбал, хувцас, нэхмэлийн салбарт 63.3 сая ам.доллар, 320.2 сая ам.долларын хүнсий бүтээгдэхүүн зэргээр 500 сая ам.долларын бараа импортолдог. Харин дотоодын аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмжиж, хөрөнгөө тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах боломжийг олгосноор 500 сая ам.долларыг хэмэнэх боломж бүрдэнэ” гэв.

 

Хууль батлагдсанаар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар болсон.

 

Хууль хэрэгжсэнээр эхний ээлжинд 4678 жижиг, дунд аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөд хамрагдаж 1.3 орчим тэрбум төгрөгийн татварын дэмжлэг эдэлнэ. Энэ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэх нэмэгдэх таатай орчин бүрдүүлэх юм.

 

Энэ хуулийн үйлчлэлд хамрагдахын тулд аж ахуйн нэгжүүд жижигрэх сөрөг үр дагавар дагуулна гэсэн болгоомжлол байдаг. Үүнд ТЕГ-ын дарга  “Аж ахуйн нэгжийг жижигрүүлж болох эрсдэл байсан ч татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуульд зааснаар энэ эрсдлийг хаасан” гэдгийг онцлов.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-06