Шатахууны үнэ нэмэгдсэн асуудлаар мэдээлэл хийнэ
2017-02-07

10.00 цагт: НЗДТГ-ын А танхимд хотын дарга С.Батболд иргэдтэй уулзана.


11.00 цагт: "Монгол ньюс" мэдээллийн төвд Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ хамтран Монгол Улсын эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тусламжаар орж ирсэн "Харвони" эмийг зөвхөн Архангай аймагт хуваарилахаар шийдвэрлэсэн хууль бус шийдвэрийн талаар албан ёсны мэдэгдлийг хийнэ.


11:00 цагт:  Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 300 гаруй уран бүтээлчдийн нэгдсэн “Эх ундарга” ардын урлагийн их наадмын талаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Пара цанын ДАШТ-д оролцох баг тамирчид Спортын төв ордны хурлын танхимд хэвлэлийн хурал зарлалаа. 


12.00 цагт: Шатахууны үнэ нэмэгдсэн асуудал болон цаг үеийн асуудлаар МҮЭ-ийн холбооны удирдлагууд мэдээлэл хийнэ. МҮЭ-ийн холбооны байр, 4 давхарын хурлын танхимд болно.


15.00 цагт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэсэн байдал зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал Сонгинохайрхан дүүргийн 17 хороо 34 байрны урд байрлах Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болно.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Флаш карт эргүүлэн үг цээжилдэг хүмүүст зориулж TOEFL-н хамгийн түгээмэл хэрэглэгддэг 1350 үгийг монгол тайлбартайгаар цээжлүүлдэг ҮНЭГҮЙ гар утасны програмын шинэ хувилбарыг гаргалаа . Google store-оос Mongolian TOEFL Vocabulary гэж хайгаад гар утсандаа суулгаж ашиглаж болно. dairy7632yahoo.com хаягаар энэ програмын талаар асууж болно. httpsplay.google.comstore
2017-02-07