Чөлөөтийнхөн Дэлхийн цомын төлөө өрсөлдөнө
2017-02-07

 

Иран улсын Керманшах хотод энэ сарын 16-17-ны өдрүүдэд Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээн болно. Тус тэмцээний сугалаа гарчээ.

 

Манай улсын баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэгийн багуудтай орсон бол “А” хэсэгт Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ-ын багууд багтсан байна.

 

 

 

Тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар аж. Түрүүлсэн баг 25, хоёрдугаар байрт шалгарсан баг 15, гуравдугаар байрт шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэнэ.

 

Дэлхийн цомын төлөөх тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн залуус "Эко" спорт цогцолборт бэлтгэл базааж байна. Монгол Улсын баг энэ тэмцээнд 2014 оноос оролцож байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин