Үхрийн махны үнэ өсчээ
2017-02-07

Сар шинийн баяр айсуй энэ үед махны борлуулалт урьдынхаас бага зэрэг өсөх хандлагатай байдаг.

 

Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээгээр энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5775 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6975 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар буюу 75 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байгаа аж.

 

Харин нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна.

 

 “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. Мөн өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин