Исламын улстай холбоотой 763 этгээдийг баривчилжээ
2017-02-07

 

Туркийн цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлтэй холбоотой 763 хүнийг баривчилсан талаар албаны мэдээллээс иш татан “www.news.sol.org.tr” сайт мэдээллээ.

 

Цагдаагийнхан 29 мужид дээрх террорист бүлэглэлтэй холбоотой этгээдүүдийг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагааг явуулсан гэнэ.

 

Исламын улс бүлэглэл өнгөрсөн хугацаанд Туркийн томоохон хотуудад террорист халдлага үйлдэж, олон хүнийг хөнөөсөн билээ. Тус улсын эрх баригчид ард түмнээ хамгаалахын тулд террористуудын эсрэг ажиллагаа явуулах болжээ.

 

Саатуулагдаад буй дээрх иргэдийн гэрээс исламын улс бүлэглэлтэй холбоотой хэдэн зуун материал олдсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин