“Бүргэдчин охин”-ы түүх зохиомол жүжиг үү
2017-02-07

“Бүргэдчин охин” баримтат киног баримтат кино биш гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ талаар Британийн “ВВС” агентлаг, “www.dailymail.co.uk” сайт нийтэлжээ.

 

 

Бүргэдээр ан хийхэд суралцаж буй казах охины талаар өгүүлэх “Бүргэдчин охин” кино нээлтээ хийхээсээ өмнө олон улсын анхаарлыг татсан билээ. Уг бүтээл хэдийгээр 89 дэх удаагийн “Оскар”-ын “Баримтат кино” төрөлд өрсөлдөх эрх авч чадаагүй ч Британийн шилдэг уран бүтээлчдэд олгодог “Bafta award” наадамд нэр дэвшжээ. Олны анхаарлыг татаж, нүүдэлчин монголчуудын амьдралыг дэлгэн харуулаад буй “Бүргэдчин охин” баримтат кино үнэхээр баримтат уран бүтээл үү гэх асуудал олон нийтийг хоёр хуваахад хүргэжээ.

 

Нэг хэсэг нь “Энэ бол баримтат кино биш. Зохиолын дагуу бичсэн кино байна” гэх болжээ. Энэ талаар тус бүтээлийн ерөнхий найруулагч Отто Белл “Ямар учраас ийм худал  яриа гарсаныг сайн мэдэхгүй байна. Энэ бол бодит түүх” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ найруулагчийн мэдэгдэл нийгэмд тархаад буй сөрөг мэдээллийг хангалттай няцааж чадахгүй байгаа талаар томоохон хэвлэлүүд онцолсоор байна. “Бүргэдчин охин” баримтат киноны үйл явдал хэтэрхий энгийн ч үзэгчдийг байлдан дагуулсан юм. Учир нь дэлхийн хаанаас ч олж харж чадахгүй бүргэдээр ан хийх гайхамшигтай үйл явдлыг энэхүү бүтээлээс олонтоо харж болно. Энэхүү бүтээлийн дууг нэрт дуучин Сиа дуулсан юм.

 

Ерөнхий найруулагч Отто Белл охины хамт

 

Мөн киноны гол дүр эрийн цээнд хүрсэн залуу биш. Ердөө 13 настай бяцхан охин байгаа нь уг бүтээл амжилтад хүрэхэд голлон нөлөөлжээ. “Бүргэдчин охин”-ны жинхэнэ нэрийг Айшолпан Нургайв гэдэг. Монголын баруун хязгаарын Баян-Өлгий аймагт жил бүр бүргэдийн баяр болдог аж. Уг баярт Айшолпан охин жил бүр оролцдог байна. Охин ааваасаа бүргэдээр ан хийх эрдмийг суралцсан гэдэг.

 

“Бүргэдчин охин” баримтат киног үзсэн нэгэн кино шүүмжлэгч “Хийсвэр. Нэг үгээр үлгэрийн баримтат кино” гэж тодорхойлжээ. Уг бүтээлийн эхэнд Айшолпан охиныг 2000 жилийн түүхэн дэх анхны бүргэдчин эмэгтэй” гэдэг. “Гэхдээ энэ бол худлаа, үзэгчдийг хуурсан өгүүлбэр” хэмээн АНУ-ын түүхч, доктор Адриенн Мэр мэдэгдсэн юм. “Баримтат кинонд Айшолпан охиныг Монгол дахь ганцхан бүргэдчин эмэгтэй мэтээр өгүүлсэн нь бодит түүхийг гуйвуулсан хэрэг боллоо" хэмээн түүхч хэлжээ.

 

Учир нь тус бүтээлд Казахын бусад бүргэдчин эмэгтэйчүүдийн талаар огт өгүүлээгүй гэнэ. “Бүргэдээр ан хийхийг хүссэн эмэгтэй бүхэн бүргэдчин болж болно. Айшолпан охиноос өөр олон жил бүргэдээр ан хийсэн чадварлаг бүсгүйчүүд бий. Гэхдээ энэхүү кино бодит түүхийг хэтэрхий их гуйвуулж, үнэт бодит мэдээллээр дутмар бүтээл болсон” хэмээн нэгэн шүүмжлэгч бичжээ. Шүүмжлэгчдийн мэдээллийн дараа кино багийнхан тайлбараа “Айшолпанохин өөрийн гэр бүлийн 12 үеийн түүхэнд бүргэдчин болсон анхны эмэгтэй юм” гэж засчээ. Өмнө нь “Монголын цор ганц бүргэдчин эмэгтэй” гэх тайлбартай байжээ.

 

 

Израйлийн гэрэл зурагчин 2014 оны дөрөвдүгээр сард Монголд очиж, бүргэдийн баярт оролцжээ. Тэрбээр энэ үеэр Айшолпан  охины зургийг авч нийгмийн сүлжээнд нийтэлсэн байна. Гэрэл зурагчны зургийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр дэлхийн томоохон хэвлэлүүд болох “ВВС”, “CNN”зэрэг агентлагууд цахим сайтдаа нийтэлсэнээр Айшолпан охин илүү алдартай болжээ.

 

Уг гэрэл зургуудыг харсан найруулагч Отто Белл Монголд очиж, охины гэр бүлтэй уулзан баримтат кино хийхийг зөвшөөрүүлж чадсан байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЕНШӨӨБҮҮ овогт судлаач:
ЖУРАМЛАГЧ та ГУАЙ МАНЖийн ШЭЭС ЯГ МӨНДӨ...ЭРТНЫ МОНГОЛЧУУД ЫН БУРГЭД,ШОНХРООР АН АВЛАДАГ БАЙСНЫГ МАНЖ ХУХА НАР АТААРХАН ХОРИГЛОН ЖУРМАЛСАН ба БААХАН ДОТОР ГАЗРИЙН ШАНЗ,ХУУЧИР,ДАеЛЯН ХӨӨРӨГ гхм БААХАН ХУЖаа СОЁЛЫГ АЛБАДАН НЭВТРҮҮЛСЭН ЗЭВҮҮН ТҮҮХТЭЙ,,,ЭРТНЫ НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ ӨВ УЛАМЖыГ ГЭЭЖ МАРТАЛГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙГАА МУНДАГ АРД ТҮМЭН ШҮҮ ХАСГУУД...
2017-02-14
Зочин:
nuguu tsenher ust Tseren gegch bas l ene ohinii tuhai barimtat kinond hoshuu durtsen yavaad bsan. ter ni yu bolson be?....
2017-02-13
mongol zaluu:
za bolidoo he he. hoorhon ohin l bn. eej aavaa bayarluulaad ovoo sh dee.
2017-02-13
Зочин:
mongold tursun mongol ohin tiim bolohoor kazak baina uu niger baina uu yamar hamaa baina bid chini undes ugsaa uzel bodloor yalgavarlan gaduurhdaggui undesten mongol bol mongol uljilalaa deedlej udii zeregtei avch yavaa kazak tumendee bayrlaj yavdag odoo turluh heleeree mongol orondoo aihgui yariad yavdag bolson baina lee gehdee mongol helee sain suraarai
2017-02-12
Зочин:
mongold tursun mongol ohin tiim bolohoor kazak baina uu niger baina uu yamar hamaa baina bid chini undes ugsaa uzel bodloor yalgavarlan gaduurhdaggui undesten mongol bol mongol uljilalaa deedlej udii zeregtei avch yavaa kazak tumendee bayrlaj yavdag odoo turluh heleeree mongol orondoo aihgui yariad yavdag bolson baina lee gehdee mongol helee sain suraarai
2017-02-12
журамлаач:
Юуных нь гоё ..бахархах вэ .тэжээмэл бүргэд бол хөхүүл эх амьтан ,эсвэл үр төл гавар,тэнхээ тамир муутай амьтныг барьдаг. ингэж хүссэн үедээ амьтнаар бариулхыг хориглох хэрэгтэй.энэ бол байгальд хөнөөлтэй, харгис, хяналтгүй, дур зоргоороо явдал. Анчин хүн өөрийн ур ухаанаар зохих журмаар төлбөрөө төлөөд ан хийх ёстой шүү дээ.Үүнийг журамлах хориглох хэрэгтэй
2017-02-10
ЕНШӨӨБҮҮ овогт судлаач:
ЖУРАМЛАГЧ та ГУАЙ МАНЖийн ШЭЭС ЯГ МӨНДӨ...ЭРТНЫ МОНГОЛЧУУД ЫН БУРГЭД,ШОНХРООР АН АВЛАДАГ БАЙСНЫГ МАНЖ ХУХА НАР АТААРХАН ХОРИГЛОН ЖУРМАЛСАН ба БААХАН ДОТОР ГАЗРИЙН ШАНЗ,ХУУЧИР,ДАеЛЯН ХӨӨРӨГ гхм БААХАН ХУЖаа СОЁЛЫГ АЛБАДАН НЭВТРҮҮЛСЭН ЗЭВҮҮН ТҮҮХТЭЙ,,,ЭРТНЫ НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ ӨВ УЛАМЖыГ ГЭЭЖ МАРТАЛГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙГАА МУНДАГ АРД ТҮМЭН ШҮҮ ХАСГУУД...
mongol zaluu:
za bolidoo he he. hoorhon ohin l bn. eej aavaa bayarluulaad ovoo sh dee.
bayaraa:
Goy l baina shuu dee Bakhadmaar saikhan Okhin
2017-02-10
Зочин:
Хөөрхөн казах охинд сайн сайхныг хүсье. Бүү шантраарай.
2017-02-10
TUUKH GUINALSAN NI UNEN:
KAZAKHIIN TUUHEND EMEGTEI HUB AN HIIH YOS BHGUI BUGUUD TSEERELDEG BAIJEE
2017-02-09
trr:
Та өөрөө яамаар гэхийг яймаар гэж алдаатай бичсэн байна шүү. Анхаараарай
2017-02-09
sain medne:
shuumjlegchid newt harj chadaj bn. zohiomol tuuh mongoliig nerd gargalaa. iim olon zohiomol tuuh gargaj aylal juulchlaliig hugjuuleh heregtei
2017-02-08
sain medne:
mongoliig surtalchlah saihan zuil bolson ch unen tuuh ni zohiomol bsan. tuunees iluu gaihaltai burgedchin emegteichuud bgaa. harin tuuniig hen ch olj haraagui bgaa. ted olnii umnu garahiig husehgui bgaa. yagaad zohiomol tuuhiin daraa ted garwal yamarch ur dungui.
2017-02-08
Зочин:
Монголоо хийгээд байна уу хийсвэр мэдээлэл тараагааааад байнаа ууу айн
2017-02-07
dd:
Энэ сэтгүүлчдийг яймаар юм дээ. Олдсон мэдээллийнхээ утга учрыг олохгүй дээр нь хэл зүйн ямар ч боловсролгүй, зөвхөн юмны хар талыг нь л хэтрүүлэгтэйгээр нийтэд цацаж байгаагаас ард иргэдийн нэр төр, төрийн бодлого энэ тэрийг дампууруулж байна.
2017-02-07
trr:
Та өөрөө яамаар гэхийг яймаар гэж алдаатай бичсэн байна шүү. Анхаараарай
хэхэ:
зохиомол байсан ч яадгийн кино шиг амьдрал гэж үүүнүүдийн дунд л байх байхдаа
2017-02-07
Зочин:
Охинтой анх 1 долларын гэрээ нийсэн. Дараа нь хэл ам болоод байсан мөн биз. Энэ кино амьдралаас хоол зохиоомол. Хэнд ч ойлгомжтой.
2017-02-07
зоригт анчин бүсгүй:
зүгээр анчин эмэгтэйчүүдийн тухай сонсож л байлаа.харин нь бүрэгдээр ан хийдэг эмэгтэйн тухай урд өмнө нь сонсож байсангүй
2017-02-07
Зочин:
Эргүү сэтгүүчид өөр бичих юм олдохгүй байгаа юм даа. Юмыг хар бараантуулах үүрэгтэй гэж боддог юм уу. Эсвэл сэтгүүлчийн ангид толгойн ажилладаггүй, мөнгө төлөө нүд, бөгсөө худалдахаас буцахгүй юмнуудыг сургадаг юм уу
2017-02-07