Путинийг алуурчин гэж хэлснийхээ төлөө уучлалт гуйхгүй
2017-02-07

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр “Фокс” сувагт ярилцлага өгсөн билээ. Уг ярилцлагыг тус сувгийн нэртэй хөтлөгч Билл О Рэйлли авсан юм.

 

Хөтлөгч эр ярилцлага авах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг "алуурчин" хэмээн хэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг ярилцлагын дараа Кремлийн хэвлэлийн алба ярилцлагынхаа үеэр Ерөнхийлөгч Путинийг доромжилсон үгнийхээ төлөө хөтлөгчийг олон нийтээс уучлалт гуйхыг шаарджээ.

 

Харин уг саналаас хөтлөгч татгалзаж “Би уучлалт гуйхгүй. Гэхдээ энэ бодол хэдэн өдрийн дараа өөрчлөгдөж магадгүй юм” гэж хэлсэн байна. Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Энэ бол санаатай гутаах гэсэн үйлдэл” гэв.

 

Трамп өчигдөр өгсөн ярилцлагынхаа үеэр “Путин бол агуу удирдагч” гэж мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөтлөгч чи хогийн ургамал новш нөхөр байна шүү, жинхэнэ алуурчин Трамп, Байден нар шүүдээ.
2021-03-18
зочин:
Трамп Ким чен ун нар уулзасан уулзаагүй ялгаагүй, ямарч өөрчлөлт гарахгүй.
2019-05-09
хэхэ:
путлер бол алуурчин
2017-02-07