Шатахууны үнийн өсөлтөөр Ерөнхий сайдад хандана
2017-02-07

Гэрэл зургийг mpa.mn

 

МҮЭХ-ноос шатахууны үнийг нэмсэнийг эсэргүүцэж, мэдээлэл хийлээ. Тус холбоо компаниуд үгсэн хуйвалдаж, шатахууны үнийг нэмсэн хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Тиймээс энэ асуудлаар ШӨХТГ-т хандана гэдгээ мэдэгдэв.

 

МҮЭХ-ноос:

 

1.Шатахууны үнэ нэмэгдүүлсэн шалтгаанаа бодитой судалж, хууль бусаар нэмэгдүүлсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулиар холбогдох компанийн эздэд хариуцлага тооцож, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах

2.Цаашид шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр үзүүлж буй татварын хөнгөлөлтийн үр дүн, борлуулалтыг оновчтой болгох /Өнөөдрийн байдлаар импортоор орж ирж буй шатахууны 70 орчим хувийг цөөн тооны томоохон компаниудад бөөний үнээр хөнгөлөлттэй нийлүүлж байна/ 

3.Шалгалтын үр дүнг үндэслэн үнийг зохистой түвшин буюу хуучин үнээр нь хэрэглэгчдэд хүргэхийг шаардаж байна.

 

Эдийн засаг хүнд байгаа өнөө үед Монгол Улсын Засгийн газар шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр удаа дараа зохицуулалт хийсээр байтал зориуд зохион байгуулалт /үгсэн хуйвалдсан/-тай мэт ойлгогдохоор шатахууны үнийг нэмэгдүүлж иргэдийг бухимдуулж байгааг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос буруутгаж байна. Хэрэв үнэ нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн бол асуудлаа холбогдох эрх бүхий байгууллагад тавин шийдвэрлүүлэх үүрэгтэй. Гэтэл нэр бүхий зарим компаниуд шатахууны үнийг нэмсэнд МҮЭХ-ноос шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв.

 

Шатахууны үнийн нэмэгдлийн талаар тус байгууллага Засгийн газар, Ерөнхий сайдад санал, шаардлага хүргүүлэх юм байна. 

Shuud.mn
Сонин хачин