Хүүхдийн асуудалд шийдэл хайна
2017-02-07

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр жил бүр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг уламжлалтай.  Энэ жил тус эрдэм шинжилгээний бага хурлыг “Хүүхэд ба Шийдэл” нэрийн дор маргааш / 2017. 02. 08/ зохион байгуулах гэж байна.

 

Монгол улсын нийт хүн амын 1 сая гаруй нь буюу 35,8 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж  байна. Хүн амын зонхилох хувийг эзэлж буй хүүхэд судлалыг нарийвчлан хөгжүүлэх нь чухал гэж үзэж эл эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар болжээ.

 

Энэ жилийн  “ Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал “Монгол хүүхэд судлал”, “Даяаршлын үе дэх Монгол хүүхэд”, “Хүүхдийн байгууллагын менежмент”, “Хүн амын төвлөрөл-хүүхэд” сэдвийн хүрээнд явагдах аж.

 

Эрдэм шинжилгээний бага хуралд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш, оюутнуудын 70 гаруй бүтээл ирүүлсэн байна. Үүнээс  “Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан ба орчин цаг”, “ Асрамжийн төвийн хүүхдийн нийгэмшил, бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх нь”, “ Өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтийн талаарх ойлголт хандлагыг судалсан нь”, “Ахлах ангийн сурагчдын хөгжил, төлөвшилд интернэт хэрхэн нөлөөлж буйг судлах нь” зэрэг асуудлыг хөндсөн илтгэлүүд тавигдах ажээ.

Shuud.mn
Сонин хачин