Шүүхээс мэдээлэл хийнэ
2017-02-08

09:00 цагт: МУБИС-ийн 200 тоот танхимд “Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний хурал болно. 


9.00-12.00 цагт: МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууьль /ОУХНУС/-ийн дэргэдэх Бодлогын судалгааны төвөөс Монгол улсын гадаад бодлого, гадаад эдийн засгийн харилцааны талаар хийсэн судалгааны үр дүн танилцуулна. 


09.30 цагт: "Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд" семинар эхэлнэ.


10.00 цагт:"ДЦС-4" ТӨХК дээр "Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх" төслийн II шатны хүрээнд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд "ДЦС-4" ТӨХК-нд нийлүүлэгдсэн утааны хий дэх бохирдуулагч бодисуудыг шинжлэх суурин анализаторуудыг хүлээн авах ёслолын арга хэмжээ болно.


10.00 цагт: Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т "Гэртээ харих зам хөтөлбөр"-ийн танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.


10:00 цагт:  ЗТХЯ-ны хурлын зааланд Улсын дугаарын давхардалыг арилгах, тээврийн хэрэгслийн бүртгэлийг шинэчлэх болон хил, гааль, татвар, даатгалын нэгдсэн сан бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг явуулах ажлын хэсэг мэдээлэл хийнэ.


10.00 цагт: Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэсэн байдал зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.


11.00 цагт: Нийслэлийн нутаг дэвсгэрт зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авах ажлыг Нийслэлийн байгаль орчны газраас зохион байгуулна.


11.00 цагт: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат , МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн захирал Ч.Батцэнгэл нар ард иргэдийг аливаа өвчинөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сургалт сурталчилааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Эрүүл мэндийн яамны Уулзалтын өрөөнд болно.


11.00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярын талаар нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийнэ. 


11:40 цагт: Хууль сахиулахын их сургуулий захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав, "Үндэсний Дата" төвийн захирал Б.Батжаргал нар “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ”-д судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. 


11:40 цагт: “Апекс” үйлчилгээний төвийн В1 давхарт “Баянголд үйлдвэрлэв-6” үзэсгэлэн худалдааны нээлт болно.


14:00 цагт ЭМЯ ны 215 өрөөнд Ханиад томууны үед 0-5 настай хүүхдийн ууж хэрэглэх эмийг датгалаас 100 хувь үнэгүй олгож эхэлсэн. Энэ ажлын явцын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийнэ .


15.00 цагт: Монголд анх удаа тоглох гэж буй Испаний жазз төгөлдөр хуурч Игнази Террезагийн тоглолтын хэвлэлийн бага хурал  Хөгжим Бүжгийн Коллежийн 207 тоотод болно

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мал эмнэлэгт үйлчлэх болов уу. Адууны өвчнийг оношлодог дэлхийд тархсан аргыг хэрэглэчихээд нээлт гэх юм, Туршилт хийгээгүй байж арьсны хорт хавдар эмчлэдэг бэлдмэл гэргасан гэх юм. Вакциндаад л байх юм МАлын өвчин устахгүй юм. Мөнгө хаяад л байх юм. Оношлож чадахгүй юм.....
2017-02-08
ИРГЭН:
МӨНГӨТЭЙ ХҮНД МОНГОЛЫН ХУУЛИ УЙЛЧИЛДЭГГҮЙ , БҮГД ХУДАЛДАГДСАН
2017-02-08