Трампийг Цагаан ордны шинэ тэнэг гэв
2017-02-08

 

Йемен дэх Аль-Каида бүлэглэлийн салбар гэгддэг “AQAP” террорист бүлэглэлийн тэргүүн өчигдөр олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тус бүлэглэлийн тэргүүн Кассам аль Римр АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трампад хандан мэдэгдэл хийсэн байна. Тус мэдэгдэл 11 минут үргэлжиж буй юм.  Тэргүүн мэдэгдлийнхээ эхэнд "Трамп бол тэнэг” гэж хэлжээ. Тэрбээр “Цагаан ордны шинэ тэнэг царайт тун удахгүй ялагдлаа хүлээн зөвшөөрөх болно.

 

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо “Уг мэдэгдлийг шалгаж буй бөгөөд үнэхээр Кассам аль Римр энэхүү мэдэгдлийн хийсэн эсэхийг нарийн тогтоож байна. Энэ бичлэг өнгөрсөн сарын 29-ний өдөр хийгдсэн” гэж мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
nostradamus trampig ardchilaliin tolgoig avna gej zognoj
2017-02-08