Тереза Мэй Хятадад айлчилна
2017-02-08

 

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй БНХАУ-д төрийн айлчлал хийхээр болсон талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. “Уг айлчлал оны эцсээр болно” хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас сэтгүүлчдэд мэдээлэв.

 

Хатагтай Мэй өнгөрсөн оны есдүгээр сард Хятадад зохион байгуулагдсан “Их 20” дээд хэмжээний уулзалтын үеэр тус улсын дарга Си Зиньпинтэй уулзсан билээ. Уулзалтын төгсөлд Си дарга Ерөнхий сайдыг эх орондоо айлчлахыг урьсан юм.

 

Олон жилийн өмнөөс Лондон, Бээжингийн  дэмжлэгтэй “Hinkley Point” цахилгаан станцыг барихаар төлөвлөж байгаа ч уг асуудал сүүлийн үед гацаад буй юм. “Ерөнхий сайдын айлчлалын гол зорилго гацаад буй цахилгаан станцыг хөдөлгөөнд оруулах” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин