Амь тариагаа айлаас гуйдаг
2017-02-08

 

Хэрэглээний усны мөнгө литр тутамд 05 мөнгөөр нэмэгдсэн бол шатахууны үнэ литр тутамдаа 150 төгрөгөөр өсчихжээ.  Үнэ нэмэгдэхэд бид маш эмзэг байдаг л даа. Яг л социолист нийгэмдээ байгаа мэт.  Зах зээлийн бус жамаар буюу улстөрчдийн тогтоосон буруу хандлагаар явж ирсний тусгал энэ юм.  Өөрсдөө л хийдэг үйлдвэрлэгдэг болж хэрэгцээгээ хангадаг болоогүй цагт үнэ өсөх эдийн засгийн дарамт хөнгөрөхгүй талаар эдийн засагчид хэлсээр байгаа.

 

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Зүүн баян орчимд шинэ нефтээр дээлээр мялааснаас хойш даруй 4 удаа Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөд байгаа ч бид нефть үйлдвэрлэгч болж, дотоодын хэрэгцээгээ хангадаг болж чадсангүй.  Бензин цөөдөг монополь хэдэн компаниа төр аргадаж татварын хөнгөлөлт үзүүлсээр байгаа ч цаадуул нь үнээ нэмдэг хэвээр.

Харин ч бүүр сүүлийн саруудад литр бензин тутамд хасах дүнтэй буюу алдагдалтай явж байгаа гэж мэдэгдэж байна. Импортлогчдын зүгээс харвал гаднаас арай хямд аваад зардлаа нөхөөд ашиг гаргах талаа харж байгаа. Өгдөг тал үнээ нэмбэл авдаг тал борлуулах үнээ мөн нэмнэ. Энэ энгийн дүрмийг төр хүчээр зөрчсөөр бараг 20 жил боллоо. Ард нь өнөөх л сонгуулийн айдас байгаа тул төсвийн орлогоо дундлан байж иргэддээ таалагдсан эдийн засгаа хорлосон бодлогоо явуулсаар байгаа гэхэд хатуудахгүй.

 

Өнгөрсөн сарын 25-нд Засгийн газраас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг бууруулсан байдаг. Автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160000 төгрөгөөс  50000 төгрөг болгож, / 90-ээс дээш октантайг 160000 төгрөгөөс 30000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180000 төгрөг байсныг 70000 төгрөг гэх зэргээр бууруулсан тухай мэдээлж байсан. Үүний ард улсын төсвийн орлого 110 тэрбум төгрөгөөр буурсан гэсэн тоцоог ч хэлсэн.

Үүний дараа хайр даахгүй үнээ нэмсэн шатахуун импортлогчдыг шүүмжилж хэвлэлээр бөмбөгдөж эхэллээ.  Төр үүн дээр нь сурцтай мэдэн будилж,  иргэдийнхээ талд байгаагаа харуулж үнээ зохиомлоор нэмсэн бол компаниудад хариуцлага тооцно гэж айлгаад эхэлчихжээ. Нөгөө талын буюу дэлхийн зах зээлийн нийлүүлэлтэд үүсээд байгаа нөхцөлийг яаж үгүйсгэх гэж байгаа юм бол.

 

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ шалдаа буусны дараа ОПЕК-ийн орнууд хэрхэх талаар хуралдсан. Энэ нь импортлогчдыг хэрхэн шахаж эрэлт бий болгох талаар үгссэн гэж болох уулзалт байсан. Дэлхийн шатахууныг баздаг энэ орнууд олборлох нефтийн хэмжээгээ 20 хүртэл хувиар бууруулахаар тогтсон. Энгийнээр бол бараг хомсдол бий болгох бодлого дээр тогтсон хэрэг. Үүнд нэгдээгүй Иран зэрэг том нийлүүлэгч нар олборлолтоо эсрэгээр нэмэгдүүлсэн ч тэдний бензин бидэнд иртлээ хол. Харин манай улсын нефтийн ганц нийлүүлэгч ОХУ-ын зүгээс 300 мянган баррелиэр бууруулна хэмээн зарласан. Үүнээс үүдсэн болон бусад хүчин зүйлсээс манай зарим импортлогч компани шатахууны үнээ нэмсэн байхыг зах зээлийн жамаараа болсон гэж ойлгож болох.

 

Ингээд зах зээлийн тоглоомын дүрмээрээ болж буй үзэгдэл дундуур төр популист тоглолт хийж оролцоод ирэхээрээ л хэтдээ улам их хүндрэл дагуулдаг. Компаниудаа хэчнээн шахлаа ч бодит үнийг хүчээр барих нь эрүүл замнал биш гэдгийг эдийн засаг мэдэх захын хүн хэлнэ. Ийнхүү нэг талын зайлшгүй үнээ нэмсэн, нөгөө талаас төр оролцож  иргэдээ бодоод зөвшилцсөн болж  харагддаг. Үр дүн нь эдийн засгаа л хорлодог. Дахиад л төсвийн орлогоо дундруулсан нөхөөс татаас, татварын хөнгөлөлтийг нэмсэн зөвшилд хүрдэг. Энэ хооронд  нэмэгдсэн үнэ дасал болж бүх зүйл байрандаа үлддэг. Иргэдийн халааснаас нэмэгдэн гарч буй 100 төгрөг дээр дахин төсвийн чанарыг муутгаад үлддэг.   

 

Хүнээс амь тариагаа худалдаж авдаг л бол амьсгалж байхын эрхэнд үнийн боол хэвээр л байна.  Манай эдийн засаг яг ийм л байгаа. Төрийн бодлого хол ч бус, эрх баригчид богинохон бодолтой хэвээр тул  цаашид ч амь тариагаа царайчилсан хэвээр үлдлээ.

 

Өнөөх жил дамжин наашилж байсан нефтээрээ бензин хийгээд бүүр Хятадад гаргачих гээд байсан том төслүүд хаана байна. Олон зуун сая ам.доллар үрсэн нефть боловсруулах үйлдвэрийн судалгаа ТЭЗҮ,  тооцоо судалгаа хаана явна?!

 

 

ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ / ТОЙМЧ/

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Eronhiilogchiin songuuliin zardlaa MAN nam oloh gej b.gaa yum
2017-02-08
үү:
Бензиний үнэ навс унахад бууруулаагүй атлаа жаахан нэмэх аядахад тэнгэрт тулгаж байдаг энэ нефтийн хулгайчуудын эрхийг нь хураа
2017-02-08