Л.Эрхэмбаяр: Их хуралд 2700 гаруй төлөөлөгч оролцоно
2017-02-08

 

АН-ын VII Их хурал орон даяар эхлээд байгаа. Энэ Их хурлын онцлог нь намын нийт гишүүд 12-ны өдрийг хүртэл аймаг, дүүрэгтээ чуулж намынхаа Үндсэн дүрмийг хэлэлцэнэ. Ийнхүү нийт гишүүдийн хэлэлцэн, боловсруулсан дүрмийн төслийг 12-ны өдөр Улаанбаатарт чуулах Их хурлын төлөөлөгчид батална. Мөн намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг Их хурлаараа батламжлах бөгөөд бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас тодрууллаа.

 

-VII Их хурал орон даяар эхэллээ. Бэлтгэл ажил хэр байна вэ?

 

-Бүх гишүүдийн санал хураалтаар сонгогдсон намын даргыг VII Их хурлаараа ёсчлон батлах гэж байна. Шинэчлэл үргэлжилсэн хэвээр байгаа. Их хурал хоёрдугаар сарын 12-нд болно.

 

-Энэ удаагийн хуралд хэчнээн төлөөлөгч оролцох вэ?

 

-VI Их хуралд оролцсон бүх төлөөлөгчид оролцохоос гадна сум бүрээс хоёр төлөөлөгч нэмж оролцоно. VI их хуралд 1210 төлөөлөгч оролцсон бол энэ удаагийн хуралд 2700 гаруй төлөөлөгч оролцож, намын даргаа батламжилж, үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулах болно. Үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг их хурлаас их хуралд амжилттай оролцож, төслөө боловсруулж дуусч байна. Энэ боловсруулсан төслөө өчигдрөөс эхлэн орон даяар бүх намын байгууллагуудаар их хурлынхаа төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх ажлыг эхлүүлсэн. Үндсэн дүрмийг хэлэлцүүлэх ажил 21 аймагт VII их хуралд сонгогдсон төлөөлөгчид орон нутагтаа үндсэн дүрмийнхээ төслийг хэлэлцэн саналаа нэгтгэж ажлын хэсэгт ирүүлэх юм. Хэлэлцүүлэг орон даяар явагдаж байна.

 

-VII Их хурлаар хоёр асуудлыг л хэлэлцэнэ гэсэн үг үү?

 

-Тийм. Нэгдүгээрт намын даргаа батламжилна. Хоёрдугаарт, Үндсэн дүрмийн төслөө хэлэлцүүлэх болно.

 

Shuud.mn
Сонин хачин
төлбөртэй гишүүн болно:
байгаа гишүүд нь 2700 хүрэхгүй шүү дээ. төлбөртэй гишүүн оролцуулахаас өөр замгүй. их хуралд нь сууж цагаан сарын мөнгөө олноо. утас авах уу эрхэмбаяр тахиа
2017-02-09
ЗОЧИН:
АРДЧИЛСАН НАМ СОНГУУЛИАР НАВСАЙТЛАА ЯЛАГДАХАД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛ НЬ ЮУ БАЙДГИЙМ БОЛ.ОФФШОР ДАНСТАЙ С.БАЯРЦОГТООС БОЛСОН ГЭЖ ЭЛИЙРЦГЭЭСЭН.ЭНЭ ГИШҮҮНИЙ СУУДАЛ МӨНХ ЮМ ШИГ ИХ ДАЛЧИГНАЦГААСАНДАА. ЭРДЭНЭЧИМЭГ НЬ АРХИ УУЖ ДАЛБИГНААД ГАРАМГАЙБААТАР ГЭЖ СААРАЛ ТОЛГОЙТ НЬ БААХАН ШОУ ХИЙГЭЭД ОДОО ЭНЭ НАМЫН ЭНЭ УНАЛТ ИХ СЭРГЭЛТИЙН ДОХИО БАЙЖ МАГАД.ХИЧЭЭЦГЭЭ МӨНГӨНИЙ АМБИЦТАЙ ГИШҮҮДЭЭ ЦААЗАЛЧИХ ТЭГЭХЭД Л БОЛНО ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
2017-02-08
Зочин:
Arhangain ter tsagaan ideenii baij baigaa tsaraig 2 honogiin umnu holison tos avlaa amtgvi gyril uymy uy ve bvv med nohoid ugluu baryyn talaas 3 dahi asaraas avsan sanagdaj bna olon irgediig hohirooj baigaa baihda
2017-02-08
zochin:
sur
2017-02-08
Зочин:
Огцорч өргөдөлөө өгсөн Энхболд, Эрхэмбаяр нарын татсан ачаа холын жинд тэнцвэртэй байж чадах уу?
2017-02-08